Азотын хий алдагдаж, нэг хүн хорджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордож гурван иргэн газар дээрээ нас барсан хэрэг өнгөрсөн сард гарсан билээ.

Тэгвэл ийм төрлийн хэрэг бас дахин гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-д 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ний Баяжмалын үйлдвэрийн Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдаж ажилтан Баруун-Урт сумын 5-р багийн харьяат 32 настай эрэгтэй С нь хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих