Шатсан контейнерийн эздэд 350 сая тєгрєгийн хохирол учирчээ

Баянзvрх дvvргийн 14 дvгээр хороо, «Нарантуул» захын нvхэн гарцны ойролцоо гал гарч, айлын хашаанд байсан найман контейнер, хоёр айлын байшин шатсан талаар бид мэдээлсэн.

Энэхvv галын улмаас нэг контейнерийн эзэн тус бvрт 25-45 сая буюу нийт 350 сая тєгрєгийн хохирол учирчээ. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгаанаас vvдэлтэй байж болзошгvй гэсэн дvгнэлт гаргасан байна. Харин хохирогчид буюу контейнер тvрээслэгчид нь дээрх галыг хогноос болсон гэж vзэж байгаа юм.

Гал дєнгєж асч эхлэх vед унтраах боломж байсан ч энэ хэсэгт галын аюулаас хамгаалах ганц ч багаж, хэрэгсэлгvй учраас арван контейнер, хоёр байшин шатсан байна. Ер нь «Нарантуул» захын ойр орчимд иймэрхvv контейнер маш олон байдаг гэнэ. Захын наймаачид сард 25000-50000 тєгрєг тєлж айлын хашаанд контейнерээ байрлуулдаг байна.

Нvхэн гарцны хойд талын эхний гурваас дєрвєн гудамжны айлууд нь хашааныхаа хэмжээнээс шалтгаалаад дотроо 5-20 ширхэг контейнер байрлуулуулсан байдаг юм билээ. Харин хашаандаа контейнер байрлуулсан айл хулгай, гал тvймэр гэх мэт аюулгvй байдлыг нь хариуцдаггvй зєвхєн газар ашиглуулсан тєлбєрєє авдаг байжээ.

Ганболдын Болортуяа

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.