Хэрэв үнэн бол..,!!! Аймарр

11209343_321820674655149_1574188211365343081_n

Энэ явдал Батонь хотын төлөө байлдаж байсан нэгэн салаанд болсон юм.
1944 оны өвөл Бельгийн нутаг дэвсгэрт юм гэнэ. Арденийн ойд Холбоотны цэргүүд Нацистуудтай ширүүн тулалдаж байсан цаг үе билээ. Америк цэргүүдэд очдог ихэнх хангамжийг Нацистууд замаас нь таслаад байлаа. Бүхий л хангамжаас таслагдсан Америк цэргүүдийн дээрээс их бууны сум үе үе бороо шиг асгарч, Нацистууд галзуу юм шиг л бөмбөгдөнө.
Энэ хэцүү үед хамгийн их үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс гэвэл салааын эмч цэргүүд байсан билээ. 1944 оны зул сарын баярын өмнөх үдэш Нацистууд дахин бөмбөгдөж эхэлжээ. Хэдий ч хамаг хангамж дуусч, эм тариа нь таслагдсан ч гэсэн нэр нь үл мэдэгдэх нэгэн эмч цэрэг үүргээ гүйцэтгэсээр л байлаа. Нацистууд галзуурсан мэт бөмбөгдөж байсан ч тэр эмч нуувчнаас нуувч дамжин үүргээ биелүүлсээр л байсан гэдэг. Удалгүй бөмбөгдөлт намдлаа. Айсан бас ядарч туйлдсан цэргүүд бөх нойрондоо дийлдэн унтацгаажээ. Харин өнөөх эмч шархадсан цэргүүдээ бүхэл шөнийн турш эмчилсээр л байв.
1944 оны зул сарын баярын өглөө болжээ. Харин гэнэт нэгэн цэргийн дуугаар хашхирах дуунаар бүгд сэрцгээж гэнэ. Удалгүй шархдсан цэргүүд бүгд өөрсдийнхөө шархыг ороосон боолт нь энгийн бус болохыг мэджээ. Учир нь энэ нь хүний мах байлаа. Мөн цөөн хэдэн хүн өөрсдийнх нь цусыг шинэ цусаар сэлбэсэн болохыг анзааржээ. Удалгүй тэд хөл дээрээ босч эхэлсэн гэнэ. Ихэн цэргүүд толгойноосоо хөлийн ул хүртэлээ эрүүл болсон байсан гэдэг.
Харин нэгэн цэрэг өнөөх эмчийг олжээ. Цэрэг эрийг очиход эмч цэрэг сумны агуулахын дэргэд тэнгэр ширтэн сууж байж. Очоод мөрөн дээр нь алгадтал эмч цэрэг эрийн биеэ бүтээсэн давуу нь доош унажээ. Харин тэр эмч цэргийн цээжин биений хэд хэдэн мах нь тасарсан байлаа. Биеийнх нь хамаг цус байхгүй болсон байсан бөгөөд нэг гартаа мэс заслын хутга нөгөө гартаа цус юүлэх шил атгасан байсан гэдэг….


URL:

Сэтгэгдэл бичих