Бейонсе том өгзөгтэй боолын тухай кино бүтээнэ

Б.САНСАР

Америкийн поп дуучин Бейонсе хар арьст боол бүсгүй Саарти Баартманы тухай кино хийхээр бэлтгэж эхэлсэн тухай “The Sun” сонин мэдээлжээ. Хэт том өгзөгтэй Саарти Баартманыг XIX зууны эхэнд Өмнөд Африкаас Европт авчран олон нийтэд сонирхуулан үзүүлдэг байсан гэдэг. Алдарт дуучин киноны гол дүрд өөрөө тоглохоор төлөвлөжээ. Урьд нь Францын найруулагч Абделатиф Кешиш Саарти Баартманы ер бусын амьдралаар сэдэвлэн 2010 онд “Хар цолмон” нэртэй кино бүтээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Proextender v3


URL:

Сэтгэгдэл бичих