Үзэгчдийг өндөлзүүлсэн барилдааныг өнөө цагын шилдгүүд үзүүллээ

1cefe4917f203429big

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт- Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Биеийн тамир, спортын 31 хороо, клубийн бөхчүүд энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж, барилдааныг улам сонирхолтой болгосон юм.

Өнөө цагийн шилдэг бөхчүүд зодоглосон тэмцээнийг 30 шүүгч шүүн явуулжээ. Энэ удаагийн тэмцээнд гавьяат тамирчин Э.Ням-Очир жингээ хасч 57 кг, олон улсын хэмжээний мастер Б.Номин 65 кг-ын жинд жинөгсөнзодоглосонбайна. “Сүлд” спортхорооны бөх, олон улсын хэмжээний мастер З.Занабазар нэгдүгээр тойрогт Дархан-Уул аймгийн бөх А.Мөнх-Эрдэнэд 3:4, “Алдар” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ц.Бямбазаяа нэгдүгээр тойрогт Баянхонгор аймгийн бөх Б.Хонгорзулд 1:4 онооны харьцаагаар ялагджээ. 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нарын барилдаан сонирхолтой боллоо.

Хагас шигшээ барилдаанд Д.Цогтбаатар гавьяат тамирчныг 2:0- ээр хожсон ч алтан медалийн төлөө барилдаанд Н.Батболдод 2:6-гаар дийлджээ. Хүрэл медалийн төлөө гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Э.Ням-Очир нар өрсөлдөж, Э.Бэхбаяр хожсон байна. 65 кг- ын жингийн хагас шигшээ барилдаанд гавьяат тамирчин Г.Мандахнаран олон улсын хэмжээний мастер Б.Батмагнайд 5:7-гоор хожигдов.

Эмэгтэй 48 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэлийг 9:3-аар ялж, “Арж капитал” компанийн нэрэмжит эмэгтэй багуудын тэмцээнд ялсан амжилтаа бататгалаа. 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа нарын барилдаан өрсөлдөөнтэй болж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байсан юм. 65 кг-ын шувтаргын барилдаанд Б.Батмагнай, Б.Номин нар чөлөөт бөхийн спортын гайхамшгийг харуулан өрсөлдөж Б.Батмагнай 16:9 онооны харьцаагаар өрсөлдөгчөө ялжээ. Тэмцээний үеэр МЧБХ-ны  ерөнхийлөгч Д.Дагвадоржоос эмэгтэй 48 кг-ын жинд түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэгт Япон улсын их сургуульд дасгалжуулагчийн мэр- гэжлээр суралцах урилга гардуулав. Мөн Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэмцээний хөнгөн жингийн шилдэг бөхийн шагналыг гавьяат тамирчин Э.Бэхбаярт олгосон байна.

Олимпын урьтал жүдогийн улсын аварга “өнгө”-тэй байлаа        Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнөөс салгаагүй бас нэгэн барилдаан нь жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. Энэ жилийн жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд зохион байгуулав. Олимпын жил эхэлснийг сануулах мэт жүдочид ямар бэлтгэлтэй байгаагаа тэмцээний үеэр харуулж байлаа. Тэр дундаас эрэгтэйчүүдийн -60кг-ын жинд “А” хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатар, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар нар үзэгчдийг шуугиулсан сонирхолтой барилдаан хийсэн юм.

 

Тэмцээний дүнг танилцуулъя: ЭРЭГТЭЙ: 73 кг:

1. Н.Хадбаатар

2. Б.Батгэрэл

3. П.Пүрэвдаваа, Д.Дөлгөөн

 

81 кг:

1. О.Ууганбаатар

2. Н.Дагвасүрэн

3. Б.Гаажадамба, Б.Алтансүх нар хүртлээ.

 

90 кг:

1. Л.Отгонбаатар

2. Г.Алтанбагана

3. Р.Анхбаатар, О.Цэцэнцэнгэл

 

100 кг:

1. Х.Цогтгэрэл

2. Г.Түвшинжаргал

3. Д.Пүрэвдорж, А.Амбасэлмаа

 

+100 кг:

1. Б.Тэмүүлэн

2. Д.Анар

3. Н.Батсуурь, Э.Энх-Амгалан

 

ЭМЭГТЭЙ: 48 кг:

1. Э.Базаррагчаа

2. М.Долгоржав

3. Б.Хорлоо, Э.Уртнасан

 

52 кг:

1. А.Цолмон (улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ)

2. Б.Бат-Эрдэнэ

3. Д.Болор-Эрдэнэ, Б.Алтанцэцэг тус тус медальт байр шалгарлаа.

Б.НомуунЭх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих