Леди Гагаг дооглосон Леонардо Ди Каприо нуруу руугаа нудруулав

Лос-Анжелест энэ оны анхны том шагнал гардуулах ёслол болох “Алтан бөмбөрцөг-2016” наадам болж өндөрлөсөн. Харин энэ баяр бас л дуулиан шуугиангүй өнгөрсөнгүй. Тухайлбал дуучин Леди Гага “Америкийн аймшгийн түүх” олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртэхэд жүжигчин Леонардо Ди Каприо илт дооглонгуй хандаж, дуучныг шоолжээ. Яг үүнийг нь мэдсэн мэт Леди Гага шагналаа авахаар тайз руу гарахдаа түүнийг шүргэж, нуруу руу нь нудраад авчээ. Энэ бичлэг гарсан өдөртөө дуулиан тарьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих