2015 онд Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 26 хувиар өсчээ

2015 онд улсын хэмжээнд 28 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 26 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 26 хүн амиа алджээ.

2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт 1 сая 500 мянган дуудлага ирснээс 30 хувийг нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг эзэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 78 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг насны ангилалаар нь авч үзвэл 17 хүртлэх насны 43 хүүхэд, 18-24 насны 143 , 25-35 насны 571 хүн хохирсон байна. Эндээс харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд болон залуучууд өртөж байна гэсэн үг.

Нийт гэмт хэргийн 65 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг. Цоожтой хаалганы цаана байдаг гэр бүлийн хүчирхийллийн улмаас ганцхан жилийн хугацаанд 26 хүн амиа алдаж, 1200 орчим хүн бэртэж гэмтсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих