АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ И.НАРАНТУЯА УДИРДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

8ec207d9-ad19-4875-a157-791ac9d9b7c3

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүд ирэх даваа гаригт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулганаа хийнэ. Төрийн ордонд болох уг чуулганд орон нутгаас 700, Нийслэлээс 100 орчим, нийт 800 төлөөлөгч сонгогдон оролцох юм байна.

Энэ намын эмэгтэйчүүийн улс төрийн оролцоог тодорхойлоход онцгой үүрэгтэй Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүд тус холбооны шинэ тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголт хийх бөгөөд одоогийн тэргүүн Соёлын сайд асан Оюунгэрэлийн суудалд нэлээд олон бүсгүй өрсөлдөнө. Ардчилсан намын нөлөө бүхий эмэгтэйчүүд, чуулганы төлөөлөгчдийн болон намын удирдлага бусад хандлагаас авч үзвэл 2012 онд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшиж байсан И.Нарантуяа тэргүүнээр сонгогдох магадлал өндөр байгаа аж.

И.Нарантуяа нь АЭХ-ны удирдагч асан, хүчирхэг улстөрч Дэлгэрмаагийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан нэгэн бөгөөд төрийн ажилд зүтгэлтэй итгэлтэй гэдгээ өнгөрсөн хугацаанд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газарт хийсэн олон бүтээлч ажлаараа нотлоод авсан. Мөн 2008 оноос хойш АЭХ-ныхоо Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Түүнтэй энэ удаа УИХ-ын гишүүн С.Одонтуяаг өрсөлдөх байх гэсэн таамаглал байгаа боловч Ардчилсан намын эмэгтэйчүүд нь УИХ-ын гишүүн С.Одонтуяад давхар дээл нөмрүүлэн байж эмэгтэйчүүдийн байгууллагаа өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Мэдээж Ардчилсан намын эмэгтэйчүүдийн ганц том байгууллагын тэргүүнийг сонгох хариуцлагатай сонгууль УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед болж байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа. Эмэгтэйчүүдийн холбоог удирдах сонгуульд И.Нарантуяа, С.Одонтуяа, Э.Ургамалцэцэг, З.Байгальмаа, З.Нарантуяа, Цэрэнчимэг, Оюунцэцэг, Нармандах, Хажидмаа, Одонтунгалаг нарын эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа боловч тэднээс И.Нарантуяаг сонгох магадлал нь өндөр учир нь энэ намын эмэгтэйчүүдийн өнгийг өөрөөр харах боломжийг олон нийтэд өгнө гэсэн бор шувуу хэдийнээ социал ертөнц болон бусад мэдээллийн хэрэгслээр тарж эхэлжээ.

 

Г.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.