П. ДАШИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Улсын мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Тэдэнд холбогдох хэргийг 2009 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж 4.6 жилийн хорих ял оноож байсан юм. Гэвч хэрэг хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Хэрэгт яллагдагчаар татагдсан П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр 2007 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгаж байгаа. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих