Түмэн адууны баяр болно

“Талын түмэн адуу” өвлийн баярыг Хэнтий аймгийн Батноров суманд энэ сарын 15-17-нд зохион байгуулахаар болжээ. Энэхүү баярыг тус аймгийн Засаг даргын ивээл дор Батноров сумын захиргаа, “Мөнх харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болсон байна.

Монгол орны өвлийн аялал, жуулчлалын хөгжилд өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү наадмаар олон сонирхолтой ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, мэргэжлийн зурагчид1000 адууны зураг авах, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх чадвараараа өрсөлдөнө.

Мөн хамгийн сайхан батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн зохиохоос гадна“Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх зэрэг арга хэмжээ болох аж.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих