Vдийн алдад морилж, vдээс хойш тардаг СЕХ-ныхон гиюvрч суусаар 2012 онтой золгох нь ээ

Дєрвєн жилд ганц л удаа ”амилдаг” СЕХ татвар тєлєгч бидний мєнгийг хумсалсаар… Сонгуулийн хууль халуун сэдэв болоод байгаа энэ vед бид Сонгуулийн Ерєнхий хорооны нэг єдрийн ажлыг сурвалжлахаар тус байгууллагыг зорилоо. Даваа гарагийн єглєє 09:00 цагтай уралдан байж Сонгуулийн Ерєнхий хороо байрладаг Засгийн газрын аравдугаар байрны гадна очив. Харамсалтай нь ажлын цаг аль хэдийнэ эхэлчихээд байхад уг байгууллагын дарга болон нарийн бичгийн дарга ажилдаа хvрэлцэн ирээгvй л байлаа. Ихэнх єрєє нь цоожтой, нам гvм байх аж. Хэсэг хvлээсний эцэст 09:25 цагт Сонгуулийн Ерєнхий хорооны дарга Н.Лувсанжав ажилдаа хvрэлцэн ирэв.

Тvvнтэй уулзах санал тавьсан боловч туслах нь «Дарга завгvй байгаа. Хэвлэлийн тєлєєлєгчтэй холбогд» гэв. Тvvний зєвлєснєєр хэвлэлийн тєлєєлєгч Ж.Нэргvйтэй холбогдож Сонгуулийн Ерєнхий хорооны нэг єдрийн ажлыг сурвалжлах хvсэлтээ тавибал «Сонгуулийн хууль батлагдахаас ємнє ямар нэг мэдээлэл єгєх боломжгvй» гэсэн хариулт єгєєд утсаа таслах нь тэр.

Харин Сонгуулийн Ерєнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндvvрэнтэй уулзвал «Бид маш их ажилтай байна. Сурвалжлага хийх юм бол эртнээс хvсэлтээ тавьж, зєвшєєрєл авахгvй яасан юм бэ. Єнєєдєр ямар ч боломжгvй» гэсэн хариулт єглєє. Ийнхvv ажил ихтэй гэдгээрээ халхавч хийж суугаа хvний vг яриа, vйл хэрэг хоёр зєрж байсныг энд дурдахад илvvдэхгvй. Vнэндээ харахад онц хийсэн зvйлгvй, ширээ тогшиж суусан энэ даргад байгууллагынхаа нэг єдрийн ажлын талаар мэдээлэл єгєх цаг зав байхгvй гэдэгт итгэхэд бэрх.

Ажлын албаны даргын єрєєнєєс гарч ирвэл Сонгуулийн Ерєнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн яарсан юмгvй тайван алхсаар ажилдаа ирж байгаа харагдав. Цагаа харвал 09:40-ийг зааж байлаа. Хурууныхаа хээгээр ажлын цагаа бvртгvvлж, хоцорсон минут бvртээ цалингаасаа хасуулдаг бол Ч.Содномцэрэн дарга авдаг хэдээсээ нэлээд хумслуулах нь ээ гэсэн бодол тєрснийг нуух юун. Уг нь татвар тєлєгчдийн мєнгєєр цалинжиж, тєрийн ажил хийх vvрэг хvлээгээд байгаа хvмvvст ажлын цагийг ингэж цалгардуулах эрх баймааргvйсэн. Ялангуяа Сонгуулийн хуулийг боловсруулаад тун завгvй байна гэсэн тайлбарыг єгч буй энэ vедээ ажилдаа ийм байдлаар хандаж байгаа нь биднийг гайхашруулав. Ажил ихтэй vедээ арван цаг дєхvvлж оффистоо морилдог эрхмvvд бусад vед хэдэн цагт ирдгийг хэлж мэдэхгvй юм.

Юутай ч нэлээд хvлээлгэсний эцэст ажил ихтэй Сонгуулийн Ерєнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга нар ажилдаа морилсон нь энэ. Н.Лувсанжав дарга хvнтэй уулзах завгvй хэмээсэн тул тvvний 9911…-тэй дугаар руу залгав. «Манайх ойрдоо их ажилтай байгаа. Сонгуулийн хуулийн хэлэлцvvлэг гээд зав бага байна. Дээрээс нь тоног тєхєєрємж нийлvvлэх компанийн асуудал гээд ажил их. Одоогоор ярилцлага, сурвалжлага єгєх ямар ч боломжгvй» гээд утсаа тасалж орхилоо.

Олон нийтэд нээлттэй байх ёстой СЕХ-ны дарга нар 10 цагийг дєхvvлж ажилдаа морилдог юм байна, бусад нь хэрхэн ажилладаг юм гэдгийг сонирхов. Гэвч 10:09 цаг хvртэл шинжээч Ж.Оюунгэрэл, Т.Гvенбаатар нарын єрєє цоожтой хэвээр байлаа. Сонгуулийн Ерєнхий хорооны гишvvдийн єрєє мєн л эзэнгvй. Харин тус єдрийн 14:50 цагийн vед Сонгуулийн Ерєнхий хороогоор ороход шинжээч Т.Гvенбаатар, референт Б.Оюумаа нараас єєр хvн энэ байгууллагад байсангvй. Н.Лувсанжав даргын хувьд Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийж байгаа сураг дуулдав. Бусад ажилтнууд нь чухам хаашаа, юу хийхээр явсан юм бvv мэд.

Vvнээс vзэхэд Сонгуулийн Ерєнхий хороог гурван жилийн турш юу ч хийдэггvй, сонгууль болохоор амилдаг газар хэмээдэг олны шvvмжлэл оргvй биш бололтой.

Сонгуулийг хэрхэн явуулах талаарх нарийн нягт асуудлыг цэгцлэх гээд тун авгvй байгаа гэсэн тайлбарыг хийж буй энэ газрынхан хэрхэн ажиллаж байгааг хугас єдєр ажиглахад ийм л дvр зурат харагдсан юм. Хатуухан хэлбэл тэдний оффис хоосон шахам єнжиж байна. Яг л улирлын амралт эхэлсний дараах ерєнхий боловсролын сургууль шиг. Ажлын албаны дарга Д.Баяндvvрэнгийн хэлсэнчлэн урьдчилан санал тавьж, зєвшєєрєл аваад сурвалжлага хийж болох байсан ч бид тэгсэнгvй. Тєрийн байгууллагын ажил гэдэг хэн ч, хэзээ ч очиход явагдаж л байх ёстой бус уу.

Дvгэржавын Єнєржаргал

UGLUUNII SONIN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих