KИРКИЗ УЛС, КУМТОР УУРХАЙН АЛТНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

12572954_1671654896447147_592331570731218212_n

Энэ нийтлэлийг тарааж болохгүй байна гэсэн олон гомдол ирсэн тул засаж, дахин тавилаа. Манай Монголд долоо дордон давтагдаж байгаа бузар луйврын тухай.

KИРКИЗ УЛС, КУМТОР УУРХАЙН АЛТНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

4000 метрийн өндөрт Канадчууд Хятадын хилийн ойролцоо алт олзворлож байна.
Ядуу Киргиз улсын эдийн засгийн үзүүлэлтийн 10 гаруй хувийг Кумтор уурхай бүрдүүлдэг.
Энэ нь шунал хөдөлгөж байна.
Ард иргэд нь тус уурхайг улсын болгохыг хүсэж морь унасан эсэргүүцэгчид уурхайн цахилгааныг таслав.

Ажилчдын нүүрийг харуулж болохгүй, ямар ч нэр дурсаж болохгүй. Энэ шаардлагуудыг хүлээж байж би Кумтор уурхайн хамгийн нандин газар болох АЛТ ХАЙЛУУЛАХ байранд орох эрхийг авлаа. Хоёр харуул зочдыг нэгждэг юм байна.

АЛТ ХАЙЛУУЛАХ газар нь цонхгүй том заал бөгөөд асар том зуух нэг хил бас сэйф энд байх юм. Гялалзсан хамгаалалтын хувцастай 2 эр төмөр дэгээгээр энэ аварга том зууханд шилгээж, улаан оч цацран, хайлмал алт урсан гарна.

Кумторын алтны уурхай нь Киргиз дэх нүсэр баялгийн орд билээ. Сайн жилүүдэд энэ уурхай тус улсын эдийн засгийн үзүүлэлтийн 12 хүртэл хувийг, татварын 15, экспортын 50 хувийг бүрдүүлдэг. Гэвч энэ уурхай нь төв азийн энэ ядуу оронд атаархал, түгшүүрт, самуун байдлыг авчраад байна.
Киргиз улсад алтны уурхайгаас үүдэн үймээн самуун үүсээд байна.
Кумтор уурхайг хичнээн жилийн турш канадын уул уурхайн концернүүд ухаж байгаа бөгөөд эхлээд Комеко гэдэг компани дараа нь Сентерра Гоулд компани үргэлжлүүлэн ажиллуулж байгаа юм.
4 жилийн өмнө Сентерра компаны шинэ эздүүд нь Киргизийн засгийн газартай шинэ гэрээ хийсэн байна. Тэд гэвч энэ гэрээгээ засгийн газартай хийгээгүй, харин авилгачаараа алдаршсан тэр үеийн ерөнхийлөгч Курманбек Бакиевын хүү болох наашаа харан инээж цаашаа харж нуруунд хутга шаадаг, 2 нүүрт зальт этгээдтэй хийсэн байна.
Бакиев 2010 онд огцорсоноос хойш шуналын нүд тус уурхайгаас салахаа болив. Засгийн газар хувиа дээшлүүлэхийг шаардаж, хуучин 33 хувиас хамгийн багaдaa гэхэд 50 хувь болгох хүсэлтэй байгаа. Ард түмэн харин Кумтор уурхайгаа канадчуудаас бүтэн салгаж авч бүрэн улсын мэдэлд оруулахыг хүсэж байна.
Кумтор нь дэлхийн тэнгэрт оршдог гэж хэлж болно. 4000 метрийн өндөрт Хятадын хилийн хажууханд орших Тяншиан уулын мөсөн голын доохон талд 2500 ажилчид үнэт металл алтыг олборлож байна. Энд алтыг газар доогуур нүхэлж ухахгүй, харин ил уурхай болгон олборлож байгаа бөгөөд шууд утгаараа алтны авдар юм. Мөсөн голын доор 300 тонн алт байгаа гэж таамаглаж байгаа. Аварга том шанаган тракторууд мөнх цэвдэгийг сүйтгэн хүдэр чулууг зогсоо хүнээс өндөр дугуйтай машинд ачиж байх юм.

Байгаль орчны сүйрэлийн улмаас байгаль хамгаалагчид гомдол мэдүүлж байна.

Уул уурхай нь Киргиз улсад аз гэхээсээ илүү гай барцад болж байна. Алт олборлолт нь энэ ядуу улсын эдийн засагт бага хэмжээний өсөлт авчирч байгаа нь энэ ядуу улсын ганц аз нь юм. Гэвч энэ нь тус улсыг эмзэг, хараат байдалд улам бүр оруулсаар…
2012 онд болсон уул уурхайн хямрал Киргиз улсыг эдийн засгийн хямралд оруулсан. Урьд жил нь 6 хувийн өсөлттэй байсан ч дотоодын нийт бүтээгдхүүн 0,9 хувиар, үйлдвэрлэлийн бүтээгдхүүн Кумтор уурхайн асуудлаас шалтгаалан бүр 20 хувиар буурсан байна.
Алтны олборлолтонд Киргиз улс асар өндөр үнэ төлж байгаа билээ. Байгаль хамгаалагчид уул болон мөсөн голын сүйрэлд гасалж байна. Тогтмол дэлбэрэлт хийж уурхайг улам гүнзгийрүүлэн ухсанаар уурхайн зах улам бүр мөсөн гол руу бутран тэлсээр. Хорт химийн бодисоор дүүргэсэн намаг шавар нь томоо нуур болон тогтсоор. “Бүх юм аюулгүй, бүгд хяналтанд байгаа, бид эндээс явахдаа энд нөхөн сэргээлт хийнэ” гэж уурхайн дэд дарга Родни Ступаряк амлаж байгаа юм. Хортой нуур тэгээд яах вэ? Гэж асуухад: “Мэдээж энэ харахад сайхан зүйл биш л дээ. Гэвч уурхай бол уурхай, ингээд л үлдэнэ шүү дээ” гэж хариулсан билээ.
Газар хөдөлвөл энэ хорт нуурын даланг эвдэлнэ, ингээд энэ их хор нь мянга мянган хүн ундалдаг Нарины голд орно гэж байгаль хамгаалагчид сэрэмжлүүлж байна.
Байгаль орчны сүйрлийн хажуугаар Кумтор уурхайн ашигийн хуваарилалт нь Киргиз улсад амар заяа үзүүлдэггүй. Хичнээн жилийн турш уурхайн алт тэр үеийн ерөнхийлөгч Бакиевийн хүү Максим Бакиевын гараар орж үрэгддэг байсан ба Бакиев болон түүний хүрээлэгч нар Киргиз улсын эдийн засгаар ичгүүр сонжуургүй баяжиж авсан юм. Үүнээс ч үүдэн хувьсгал гарч, ерөнхийлөгч Бакиев Цагаан Орос руу зугтан гарсан билээ.

Төрд гарсан шинэ удирдагчид Канадуудтай алтны олборлолтын талаар шинэ нөхцөл болзол тогтоохоор ажиллаж байна. Сентерра Гоулд авилгалын хүчээр өөртөө маш ашигтай гэрээ хийсэн. Энэ компани маш бага татвар төлж, байгаль дэлхийд учруулсан хохиролдоо ичмээр жоохон төлбөр өгдөг, гэж эдийн засгийн сайд Темир Сариев зүхэж байсан юм. Сентерра Гоулд энэ бүхнийг үгүйсгэж, гэрээнд ингэж тусгасан байгаа гэж гүрийсээр байна.

Ард түмэн уурхайг төрийн мэдэлд авахыг шаардаж байна.

Засгийн газар уурхайн хувиа хавьгүй дээшлүүлэхийг хүсэж байгаа. Ард түмэн болохоор уурхайг тэр чигээр нь төрийн мэдэлд авахыг, үгүй бол хамгийн багадаа уурхайн 70 хувь улсын мэдэлд очих ёстой хэмээн шаардаж байгаа юм. Канадчууд харин урьдынх шигээ цаашид уурхайн 50 хувийг эзэмшинэ гэж хэлж байна. Үүнээс үүдэн хурц хэлбэрийн зөрчилдөөн үүсээд байгаа. 5 сард хэдэн зуун киргизийн морьтонгууд уурхайн цахилгаан станцыг дайрч даруй цахилгааныг нь тасалж орхисон билээ. Хичнээн хоног алтны олборлолт зогсож, канадчууд харанхуйд суусан юм.

Уурхайн ойролцоо Иссик Кул нуурын дэргэдэх тосгонуудын оршин суугчид үгээгүй ядуу амьдралтай. Гудамж нь эвдэрсэн, сургууль, эмнэлэг нь нурах шахсан байдалтай байна.
10 сард Киргизийн нууц албаны 3 ажилтаныг тосгоны оршин суугчид барьцаалан авч, тамлан, Кумтор уурхайг төрийн болгохыг засгийн газраас шаардсан байна. Нийслэл хот Бишкекд орших засгийн газар юу хийхээ мэдэхгүй, бариц алдаж, тосгоны оршин суугчдыг барьцаан дах хүмүүсийг суллаaч хэмээн хүлцэнгүйгээр гуйсан гэнэ.

Германы нэр хүндтэй “Spiegel” Сониноос орчуулав.
Цэрмаа Чулуунсүрэн


URL:

Нэр: Anonymous Огноо: 18 January 2016

МУХАР үхэрт худаг бүү үзүүл гэдэг?

Сэтгэгдэл бичих