Цасан шуурга шуурч эрс хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, тариаланчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

29, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар хур тунадас орно. Салхи 30-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Б.Хэрлэн

Дээшээ

Хэвлэх Найздаа илгэ

URL:

Сэтгэгдэл бичих