Эргэж буцсан Р.Амаржаргал

olloo_mn_1421806592_amarjargalӨнгөрсөн хавар Дубайн гэрээ хэмээн хэсэгтээ л улстөрийнхний хийрхэлийг төрүүлсэн гэрээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэглэсэн. Тэр үед УИХ-ын гишүүн Г.Уянга энэ өдрөөс эхлэн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулна хэмээн олон нийтэд зарлаж байсан.

Харин тухайн үед АН дотроо гадуурхагдсан, шоовдор нэгэн Р.Амаржаргал түүнийг бүрнээ дэмжиж гарын үсгээ хамгийн түрүүнд шахуу зурж байсныг сануулахад илүүд биз.

Уг нь олон нийт Р.Амаржаргалыг АН дотроо боловсрол, мэдлэгээрээ бусдаа дагуулахгүй нэгэн. Түүнчлэн Шийдлийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн оронд байх ёстой хүн хэмээн үнэлдэг, эсвэл дараагийн Ерөнхий сайд ч байх хүний тоонд зүй ёсоор нэрлэдэг.

Улстөрийн хүрээнд өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэн АН доторхи хагарал бутралыг дардаг бас дэврээдэг. Хэн нэгэнтэй баг болон ажиллахдаа маруухан хэмээсэн нь үнэний ортой бололтой.

Учир нь тэрээр АН дотор фракцгүй нэгэн. Зарим нэгэн улстөрчид түүнийг “цөөвөр чоно” хэмээн нэрлэсэн ч бий. Тиймдээ ч ард түмэн түүнийг ихээхэн дэмжиж сайшаадаг байж мэдэх.

Харин УИХ-ыг гишүүний хүсэл биелж Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслөө өргөн барихтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр УИХ-ын дарга. АН-ын дарга З.Энхболдод хүсэлт илгээсэн нь олныг мэл гайхуулав. Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналаас нэрийг татах болсноо хологдох гишүүдэд 2015 оны сүүлээр мэдэгдсэн боловч, Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн 2016 оны 1 сарын 19-ний өдрийн 11/474 тоот албан бичигт миний нэрийг оролцуулан өргөн барьсан байна. Иймд миний нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 11/474 тоот албан бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсээс албан ёсоор хасаж өгөхийг Танаас хүсэе.” гэжээ.

 

 Эргэж буцсан Р.Амаржаргал

Ийнхүү эргэж буцсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд юу тохиолдов. АН-д толгой хорогдож фракцгүйгээрээ дуудуулан явдаг түүнд АН эсвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг юу амалсан болоод нэрээ татах болов?, эсвэл гадны ямар нэгэн дарамт шахалт ирэв үү?! Үүнийг цаг хугацаа л харуулах биз ээ. 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Нэр: i Огноо: 21 January 2016

baliar 2 nuurt

Сэтгэгдэл бичих