“Hello” дуу хамгийн богино хугацаанд тэрбум хандалт авсан дуугаар тодорчээ

Англи гаралтай соло уран бүтээлч Адель өнгөрсөн оны сүүлэр гаргасан “Hello” дуугаараа томоохон амжилтуудыг эвдээд байгаа. Тэгвэл “YouTube” компанийн “Vevo” сувгийн төлөөлөгчид “Hello” дуу хамгийн богино хугацаанд тэрбум хандалт авсан” гэж мэдэгджээ.

Мөн дуучин бүсгүй тэрбумаар тоологдох мөнгөн хөрөнгөтэй болоод байгаа юм. ”Vevo” сувгийн төлөөлөгчид Адельд шинэ дээд амжилт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Өмнө нь энэ амжилтыг “Галзуу хурд” киноны сүүлийн цувралд зориулж хийсэн “See You Again” дуу эзэмшиж байжээ.

Мөн Аделийн шинэхэн уран бүтээл нийгмийн цахим сүлжээнд тавигдаад тавхан хоногийн дотор 100 сая хандалт авч байв.


URL:

Сэтгэгдэл бичих