Олон нийтийн цагдаагаар ажиллах 39 иргэнд гэрчилгээ гардуулав

Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан орон тоонд багтаан олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр улиралд зохион байгуулж, тэнцсэн 39 иргэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулав.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргүүдийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан хороодод томилох бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллуулах юм гэж Улаабаантар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих