Мандалговь чиглэлд 50 гаруй автомашин цасанд боогджээ

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогджээ. Тодруулбал, тус чиглэлийн замд хүчтэй цасан шуургатай байгаа бөгөөд “Төв АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан Ногоон довын давааны 84 км орчим авто зам цасанд хаагдаад байгаа аж. Одоогоор “Төв АЗЗА” ТӨХК болон аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнийг хязгаарлахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган шуурхай ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих