Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн залуу ээж нас барлаа

zaluu eej

Таван насандаа хүүхэд төрүүлж хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн залуу ээж гэгдэж байсан эмэгтэй Лина Медина Перуд 82 насандаа өөд болсон байна.
Түүнийг таван настай байхад нь эцэг эх нь “охины маань гэдэс томроод байх юм, яах вэ” хэмээн эмнэлэгт авчирсан байна. Эмч нар ч ямар нэгэн хавдар байх гэж таамаглаж байтал тэр нь долоон сартай жирэмсэн байх нь тэр.

Лина Мадина 1939 оны тавдугаар сарын 14-нд таван насандаа хүү төрүүлснийг хийсвэр хагалгаагаар гаргаж авчээ. Жаал хүү цоо эрүүл, бараг гурван кг жинтэй гарсныг залуу ээж боож авсан эх –эмч Жерардо Лозадын нэрээр Жерардо хэмээн нэрлэж.
Лина Мединагийн түүх нь анагаах ухааны түүхэнд таван настайдаа хүүхэд төрүүлснээс гадна, ямар замаар жирэмсэлсэн, хүүхдээ яаж эрүүл тээж чадсан гээд олон таамаг, гайхшрал, тайлагдашгүй нууц авчирсан юм.
89e6adb318f332bebig
         Залуу ээж хүүхдээ төрүүлсний дараа

Гэхдээ охины жирэмслэл бас яг насанд хүрсэн хүнийх шиг байсан гэж болно. Охин найман сартай байхдаа  сарын тэмдэг нь ирсэн бол, дөрвөн наснаас нь эхлэн хөх нь ургасан гэдэг.
Хүү Жерардо хэвийн өсч эрүүл саруул бойжоод харьцангуй эрт 40 насандаа өөд болжээ.

d213fe8e5e078520big   23 настай ээж Лина 18 настай хүү Жерардо

Лина Медина дараа нь нөхөрт гарч хүүхэд төрүүлэн ач, зээтэй болжээ. Харин Жерардогийн эцэг хэн байсныг Лина хэнд ч хэлэлгүй насыг барсан гэнэ.
Тухайн үед шинжээчид түүнийг тэр нутгийн омог аймгийн эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн юм уу, шашны ёс заншлын золиос болсон байх гэсэн таамаг дэвшүүлж байсан юм.

  e8e6af2ff407c49cbig  Ээж хүү хоёр

Юутай ч Лина Медина гэдэг энэ эмэгтэй манай дэлхий дээрх хамгийн залуу ээж болсон, энэ хэвээрээ ч үлдэх байх л даа. 801bb63f56e27f44big


URL:

Сэтгэгдэл бичих