Оргон зайлсан А.Мурат дахин өөр онц ноцтой хэрэгт холбогджээ

df4c43eb9b24f8cbbigМонгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн сонсогдож эхэлсэн билээ. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн байдаг. Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргаж байсан. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал эх захаа алдсан байсан гэдэг.

Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг гэр бүлийн хүний хамтаар зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон.

Тодруулбал, өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарб ек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон байжээ. Харин ГХЯ-наас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэдэг. Танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор өөрийн дураар виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авчээ.

Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан аж. Уг гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна. Мөн түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Гэвч тэрбээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтсон цагт хуулийнханд ирж мэдүүлэг өгөөгүй бөгөөд Казахстан руу оргон зайлаад одоог хүртэл сураггүй байгаа юм.

Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан зугтсан. Тэрбээр захидалдаа “Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байжээ. Ингээд А.Мурат сураггүй болсон байна. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоосон байдаг. Ийнхүү шалгалтын явцад оргон зугтаасан А.Муратын виз дамлаж зарсан гэх хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байдалтай байгаа бол түүнийг дахин онц ноцтой хэрэгт холбогдуулан шалгахаар болсон талаар албаны эх сурвалж хэлсэн төдийгүй эл хэргийнх нь талаар өдөр тутмын “Өдрийн сонин” дээр гарчээ. Одоогоор ямар хэрэгт холбогдсныг нь хэлэх боломжгүй гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар А.Мурат 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.

 

 

ZALUU.COM


URL:

Нэр: Зочин Огноо: 25 January 2016

Хасаг пиздаа нарыг битгий ийм ажилд тавьж бай. Эсвэл ийм муухай юм хийнэ. Эсвэл гадаадын тагнуул болно.

Нэр: Зочин Огноо: 25 January 2016

Ер нь АН ч алиагаа алдаж байна даа.

Нэр: Anonymous Огноо: 25 January 2016

АРААС НЬ ЯВААД КАЗАКСТАНААС НЬ БАРЬЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ

Нэр: zochin Огноо: 25 January 2016

urgeelegiim gol dur ain

Нэр: zochin Огноо: 25 January 2016

hurtsiig ywuulj olj ire

Сэтгэгдэл бичих