Шатахуун иддэг засаг

zasag shatahuunШатахууны үнэ ашгүй буурч эхэллээ. Гэвч өсөхдөө маш мэдрэмтгий байдаг нефтийн үнэ ханш буурахдаа яагаад ийм удаан, хойрго, ор нэр төдий байна вэ. Үнэ хэрхэн өссөн түүхийг монголчууд андахгүй.

Оросын зах зээл дээр нефтийн үнэ өссөнөөс шалтгаалж, маргааш нь манай компаниуд үнээ нэмэхгүй бол дампуураад, аддагдалд орлоо гээд шаагилдаж нэмсээр өнөөгийн таазанд тулсан. Засгийн газрын зүгээс монополь бүхий шатахуун импортлогч компаниудаа аргадаж, үнийг нэмэхгүй тогтвортой байлгаж өгөөч гэж татаас хүртэл өгч ирсэн түүхтэй.

Гэтэл буруу даварсан компаниуд бухын хүзүүнээс хатуу гэгч болж, үнээ буулгах нөхцөл байдал хэдийнэ үүсчихээд удаж байхад “Бид шатахууны үнийг тогтвортой байлгах гэрээгээ мөрдөж байна” гэсэн тайлбар тавиад сууж байна. Тогтвортой байлгах үүрэг гэдэг нь үнийг нэмэхгүйтэйгээ адил бууруулахгүй гэсэн ЛОГИК бололтой. Гэтэл үнийн өсгөх шалтаг, шалтгаан болдог газрын тосны үнэ сүүлийн хоёр жил зогсолтгүйгээр уруудлаа.

Яг нэг жилийн өмнөхтэй харьцуулбал, газрын тосны үнэ бараг хоёр дахин буурчээ.
Газрын тосны үнийн бууралт Азийн орнуудад ч бас нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурах нөхцөл болж буй. Харин Монголд нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэд өнөөг хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ үнэ 2012 оны сүүлээр тогтсон. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жил гарангийн хугацаанд автобензин, дизелийн түлшний үнэ тогтвортой байгаа.

Ямар нэгэн өсөлтгүйгээр олон жил тогтвортой байгаа нь сайн хэрэг ч өнөөдрийн тухайд нефть бүтээгдэхүүний үнэ эргээд буурчихсан байгаа үед зүй нь эргээд өсч байх үеийнхээ төвшинд очих ёстой.

Гэтэл 50-80 төгрөгөөр үнээ буурууллаа гэх мэдээгээр нүд хуураад өнгөрч байгаатай эвлэрч боломгүй. 120 ам.долларын үнэтэй байсан нефть 28 ам.доллар болж буурчихаад байгаагийн нөлөөлөл манайд ийм бага тусч байгаа юм гэж үү. Бид гадаадын зах зээлээс тийм хараат бус болчихсон хэрэг үү гэж эрхгүй асуумаар. Валютын ханш чангарсан гэдэг шалтгаанаар нефть импортлогч компаниуд шатахууны үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөж байсан биш бил үү.

Нефть импортлогч компаниуд үүнд маш зальжин байдлаар хариу тайлбар өгч байна. Бид үнэтэй байхад нь худалдаж авсан шатахууныхаа нөөцийг борлуулж дуусаагүй , байгаа учраас үнийг тогтвортой барих амлалтаа биелүүлж байна гэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дэлхийн зах зээлд нэг баррель нь 28-30 доллар болсон ч үүний нөлөөлөл Монголд одоохондоо орж ирээгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 40, түүний өмнөх сард 45 доллар байсны нөлөөлөл харин орж ирсэн гэх мэргэн тайлбар тэд өгч байна.

Тэгвэл шатахууны үнэ буурахгүй байгаад ямар ноцтой шалтгаан байна вэ? Засгийн газар нефть импортлогчдоос татвараа ахиу авах бодлого барьж байгаагаас үнэ буурахад сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа бий. Үнэхээр ч нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй гүрийсээр байдаг юм аа гэхэд Засгийн газрын зүгээс өдий хүртэл дүлий дүмбэ сууна гэдэг байж боломгүй. Яагаад гэвэл, нефть бол онцгой бүтээгдэхүүн. Манай валютыг гадагш урсгадаг, суурь үнэд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Ийм чухал салбарыг төр мэдэлдээ авах ёстой гэж үзэх хэсэг ч байдаг. Гэвч өнөөдөр хувийн компаниудын гарт орж, төр нь тэдний дуулгавартай үйлчлэгч болжээ. Төр онцгой албан татвар нэрээр авдаг мөнгөнийхөө хариулга болгож, шатахууны үнийг бууруулахад шахалт үзүүлж чаддаггүй гэх тайлбарт үнэний ор бий юу.

Уул уурхайн сайд Р.Жигжид үүнийг баталсан шинжтэй мэдэгдлийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн. Тэрээр С.Бямбацогт гишүүний шатахууны үнийг бууруулах талаар тавьсан асуулгад хариулахдаа “Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа, байнга яригддаг асуудал. Онцгой албан татварыг хоёр ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл, ард түмний тэтгэвэр тэтгэмжийг тавихын тулд зайлшгүй хэрэгцээ болох шатахууныг нь өндөр үнээр нийлүүлж байгаа хэрэг болж таарч байна. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эрс шүүмжилсэн. “Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. ТанЫг би эрдэс баялгийн сайд гэж харж байна.

Гэтэл онцгой албан татвар тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. Онцгой албан татвараар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляц хоёр хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляц мах, шатахуун хоёрт л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?” гэж Л.Энх-Амгалан гишүүн гашуун үнэнийг хатуухан хэлсэн юм.

Засгийн газар 2012 оноос хойш татварыг 20 дахин, гаалийн татварыг 40 дахин нэмсэн нь шатахууны үнэ буурахгүй байгаагийн бодитой нэг шалтгаан. Гэтэл яг үүнтэй холбоотой нэг сонин гаргалгаа байгаа нь хэрвээ онцгой албан татварыг тэглэсэн тохиолдолд шатахууны үнэ 850 төгрөгөөр нийлүүлэх боломж бүрдэх гэнэ. Тиймд үнийн нэмэгдлийг Засгийн газар үүсгэсэн төдийгүй бууруулах боломж нь ч төр засгийн мэдэлд байгаа ажээ. Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгараад буй өнөө үед ард түмэнд өндөр үнэтэй шатахуун щахаж, орлогоос нь татвар нэрээр хувь хүртэх төрийн бодлого хэр оновчтой юм бол оо.

Монголын зах зээлд хамгийн тодорхой нэг л зүй тоггол байдаг. Тэр нь хэрвээ шатахууны үнэ буурвал дагаад бүх юмны үнэ буурдаг учиртай. Нийтийн тээвэр, талх, гурил, мах, тэр тэр байтугай нүүрс, нислэгийн үнэ хүртэл хямдарч, ард түмний хэтэвчинд хэмнэлтийн хэдэн төгрөг үлдэнэ. Харин засаг төр нь ард түмэндээ ашигтай байх хувилбарыг бус, төр татвараар хэдэн төгрөг илүү хураадаг байхыг чухалд тооцон сонгожээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж үзсэн төрийн харалган шийдвэрүүдийн нэг нь энэ.

Түүгээр ч зогсохгүй, үүнийгээ хамгаалж засгийн зүгээс бас нэгэн хачирхалтай байр суурь илэрхийлсэн. Тэр нь юу гэвэл, хэрвээ шатахууны үнийг одоо буулгачихлаа гэхэд эргээд өссөн тохиолдолд юугаа хийж, хуйхаа маажина аа гэдэг онцгой тэнэг тайлбар. Зуд болоогүй байхад тураг турж үхэв гэгч нь энэ юм болов уу. Уул уурхайн сайд Р.Жигжид “Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна.

Судлаачдын зүгээс явцдаа өснө гэсэн прогноз хийсэн. Тийм учраас сайн судалж байж үнэ бууруулах шаардлага бий” гэж байсан юм. Дэлхййн зах зээл дээр үнэ өсөхөд дагаад л нэмж болдог байж буурахад дагаад бууруулж болдоггүй нь ямар учир байна вэ. Хэрвээ эргээд өсвөл яах вэ гэсэн юм яриад, нэг их сүрхий болгоомжтой, хашир бодлоготон мэт аашлах ямар хэрэг байна даа. Өсвөл буцаагаад л өсгөчихөж болохгүй гэж үү. Сураагүйн зовлон байх биш.

Гэвч одоо шатахууны үнээ дэлхийн зах зээлд буурсан хувь хэмжээгээр нь буулгачихад эргээд огцом өсөх аюул занал ойрын хугацаанд харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ буурсантай холбогдуулан БНХАУ 41.1, ОХУ 48.2, АНУ 15.1, Вьетнам 28.5, Герман 29.3 хувиар шатахууны үнээ бууруулаад байна. Харин Монголд 2.5 хувиар л буурлаа. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна. Хажууханд минь Хятадад нэг литр шатахууны үнэ 1000, ОХУ-д 900 төгрөг болчихоод байна. Мэргэжилтнүүд дэлхий даяар “занарын хувьсгал” гарч эхэлсэнтэй холбоотойгоор түүхий тосны эрэлт буурсан нь үнэ ийнхүү буурах шалтгаан болсон гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхий бензин, түлшийг түүхий газрын тосноос бус занарын хийнээс гаргаж авах шинэ технологи руу аажмаар шилжиж байна. Ялангуяа АНУ-д занарын шинэ ордууд олноор илэрч, олборлолт нь ч эрс нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор уламжлалт газрын тосны үнэ ийнхүү дэлхий даяар буурч буй, цаашид ч буурах төлөвтэй.

Тиймээс шатахууны үнийг буурах ёстой тэр цэгт нь хүртэл буулгахад эхлээд төр нь ард олныхоо талд гарч зогсох хэрэгтэй байна. Цөөн хэдэн монополь компанийг ашигтай, алдагдалгүй байлгахын төлөө хангалттай л ажиллалаа, Монголын төр одоо болно.

 

 

Д.Дамдинжав /АРДЫН ЭРХ/


URL:

Нэр: тэнэг Огноо: 25 January 2016

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг ланд 200 машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

Сэтгэгдэл бичих