ЖИРГЭЭ: Тост бумбын нуруу ирвэс хамгаалах сангийн талбайн 50 хувийг эзэмшдэг Б.Чойжилсүрэн гэгч хэн бэ?

1660869_1698798547031487_5406163173031994420_n

Чухам талийгаачийн хэргийн ард маш том нөлөө бүхий хүмүүс байгаа учраас хэрэг илрэхгүй удсаар байгаа билээ.Тиймээс бид хөзрийн ноёдуудын талаар мэдээлэл хүргэхээр боллоо.
Тост бумбын нуруу ирвэс хамгаалах сангийн талбайн 50 хувийг эзэмшдэг Б.Чойжилсүрэн гэгч хүний талаар 24 баримтыг толилуулж байна.

1. Тэрбээр 1970 оны 10 сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төржээ.

2. 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

3. Түүнийг I курст орж байхад З.Энхболд гишүүн V курст төгсч байсан бөгөөд Д.Энхбат, З.Энхболд, Б.Чойжилсүрэн гурав нэг сургуулийг ижил мэргэжлээр төгссөн аж.

4. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал, 1988 онд Уралын политехникийн сургуульд автоматик, телемеханик гэдэг мэргэжлээр элсч, 1993 онд төгссөн. III курсэд буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. Тэр ч бүү хэл, тэрбээр 11 ажилтантай тарваганы арьсан малгайны цех хүртэл ажиллуулж үзсэн нэгэн аж.

5. 1997 онд намд элсч тэр цагаас хойш намын үе үеийн удирдлага, нэр дэвшигчдийн төлөө ажиллаж иржээ.

6. Тэрбээр 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компаний захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ний захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

7. Түүний анхны компани худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Фянланд, Хятад руу мод гаргаж, Монголдоо бартерын наймаа хийдэг байсан аж.

8. Түүний хувьд I курст байхдаа “Яаж баяжих вэ. Яаж амьдрах вэ” гэсэн орос номыг 1989-1997 он хүртэл найман жил уншсан аж. Тэрбээр хоёр хуудас уншаад тааз ширтээд л “Би яаж амьдрах вэ” гээд хэвтчихдэг байсан бөгөөд тэрхүү номноос бизнес гэдгийг “Эрэлтийг ол. Түүнийг ханга” гэсэн дөрвөн үг юм байна гэдгийг ойлгосон. Энэ зарчмаар өнөөдрийг хүртэл явсан гэнэ.

9. “Хурд” компанийг 1995 оны эхээр байгуулж байсан. Тэрбээр нэгэн ярилцлагандаа “нэг хэсэг бид чинь их олон компанитай байлаа шүү дээ. Би 89 компанитай байж үзсэн” хэмээн дурджээ. Харин одоо тэрбээр 100 хувь хувьцааг нь эзэмшдэг 10 гаруй компанитай. Үүнд “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” зэрэг компани орох бол “Рапит харш”, “Апартмент кей эйч хотхон”, “Хурд таур” томоохон орон сууцны хотхон ч бас түүний урт жагсаалтад багтана.

10. Түүний “Хурд Групп” ХХК-ийн хувьд 2001 оноос хойш орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хорооллыг барьж, Урт цагаан, Цэцэг зочид буудал, Оргил рашаан сувилал, 5-р сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гэх мэтээр 3-20 сая долларын зургаан томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ 1 оффисын барилга, 4000 орчим айлын 28 блок 1-р давхартаа үйлчилгээний төвтэй байр, дулаан гаражтай байрнууд барьсан. Өнөөдрийн байдлаар “Хурд групп” ХХК нь 1000 гаруй ажиллагсадтай. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “Рапид харш” нэртэй том хороолол барьж, Энхтайвны гүүрний дэргэд 644 айлын дороо үйлчилгээний төв, дулаан гаражтай орон сууц, 24 давхар оффисын барилга барихаар ажлаа эхлүүлээд байна.

11. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2008 оны УИХ-ын сонгуульд Увсын цэнхэр хязгаараас нутаг нэгт Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын хамт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон.

12. Ийнхүү гишүүн болохдоо тэрбээр мөнгийн баруун зүүнгүй цацсан. Тухай үед энэ үйлдлийг хууль зөрчсөн хэмээн сөрөг намынхан үзсэнч СЕХ үүнийг тоогоогүй. Тэрбээр ийнхүү мөнгө тарааж байгаагаа “би ах дүүстэйгээ золгож байна. Болохгүй юмуу” гэсэн хариултыг өгч байсан.

13. 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсоноос хойш “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Үүнээс хойш түүний “Тавантолгой”-г тойрсон хэл ам тасраагүй. Тухайлбал, тус бүс нутагт түүний 100 тоннын даацтай 1500 гаруй машин нүүрс тээвэрлэдэг хэмээн яригдаж байсан.

14. Мөн өнгөрөгч оны тавдугаар сард түүний эзэмшдэг “Тавантолгой”-д хоёр хүний амь эрсдсэн таагүй мэдээ хэвлэлээр цацагдаж байсан.

15. “Хурд-Хүнс” ХХК компанийнхаа ОХУ-ын “АРТА”-гаас импортолдог “Шар сүү”-г оруулж ирэхийн тулд сүүн дээр тавих татварыг тэглүүлсэн зэрэг сөрөг мэдээллүүд түүний чихнээс байнга уяатай байдаг.

16. Мөн содон нэг баримт гэвэл 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсныхоо дараа тэрбээр зургаан компани шинээр байгуулжээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байсан бөгөөд нэлээдгүй хэл ам дагуулсан.

17. Түүний хувьд хөлбөмбөг сонирхдог бөгөөд хааяа найзуудтайгаа тоглодог. Бас чамгүй ч амжилт гаргаж байсан гэнэ. Мөн усан сэлэлтээр хичээллэдэг.

18. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш экс гишүүн Ч.Раднаа, Ж.Батхуяг нарын хоч болох “Корола-2” нэрийг зүүгээд байгаа. Учир нь тэрбээр УИХ-ын чуулган, байнгын хороод дээр амнаасаа ганц ч үг унагадаггүй.

19. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан. Тэднийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ирүүлж, ажлуулж байсан гэх бөгөөд мөн л дархан цаазат газар зөвшөөрөлгүй барьж байсан нь тогтоогдсон юм.

20. 2010 оны байдлаар эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлсэн. Түүний гэр бүлийн жилийн орлого 4 тэрбум 20 сая 164 мянган төгрөг.

21. Түүний “Рапид харш” хотхон нь 2010 оны шилдэг барилгаар шалгарч өргөмжлөл хүртсэн ч ашиглалтад ороод удалгүй оршин суугчдынхаа гомдолд дарагдаж, чанарын шаардлага хангахгүй барилга байгууламжийн тоог нэгээр нэмэх болсон.

22. Өнгөрсөн УИХ-д түүнийг бие даасан гурван хууль л батлуулж, УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн их таслалт, чөлөө авдаг хэмээн манай цоохор хэвлэлийнхэн бичиж байсан.

23. 2012 оны УИХ-ын сонгуульд мөн л мөнгө тараасан гэх хэрэг үүсч, одоо шүүх хяналтын байгууллагад байгаа. Үүнээс үүдэн нэг хэсэг гишүүнээс эргүүлэн татна гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч одоо намжсан.

24. Түүнээс нэгэн сэтгүүлч “Та АТГ-т шалгуулахад бэлэн үү” гэхэд тэрбээр “АТГ-т шалгуулахын өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 16-н орчимд өгдөг. Одоогоор он га¬раагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна” хэмээн өнгөрсөн онд ярьж байжээ.

ЭХ СУРВАЛЖ:

Лхагвасүмбэрэлийн хэргийг илрүүлэх бүлэг

https://www.facebook.com/Sumbeecase/photos/a.1697974160447259.1073741827.1697965613781447/1698798547031487/?type=3&theater


URL:

Нэр: З.Энхболд Огноо: 26 January 2016

ХЭН БЭ ГЭЖҮҮ-ДҮРВЭД

Нэр: зочин Огноо: 29 January 2016

Энэ бол МАН ын нүүр царай.Чойжилсүрэнгээ иэтгэж түүнийгээ сааж суулаг нь нэн ойлгомжтой.Ялангуяа нөгөа их шудрага царайт Нямдорж Чойжилсүрэн хоёр нэг хөнжлийнх.Ядарсан хөлсний байранд олон сая төгрөгийн түрээсээр суудаг шудрага маань энэ нөхрийн ивээл дор .Чойуилсүрэнгээр МАН ынхны идэмхийг тодорхойлж болно.Эдний үнэн нүүрийг хардаа.

Сэтгэгдэл бичих