Од болох хүсэл буюу “ээлжит тэнэглэл”

Ард түмний амжиргаа доогуур, нийгмийн амьдрал ороо бусгаа үеийг ашиглан зальжин нэгэн “чоно борооноор” бусдын тархийг угаадаг нь хууль болжээ. Монголчууд эртнээс шашин мөрийн эрхэнд орж, хүлцэнгүй болсон гэдгийг түүхийн хуудас бидэнд өгүүлсээр байгаа. Гэтэл энэ ухамсарт үйлдэл өнөө ч манай нийгэмд бат бөх суугдсан хэвээр байгааг ашиглан ард түмний тархийг угааж ашиг олох гэсэн хэсэг бүлэг нөхөд ар араасаа төрөн гарсаар л.

Тухайлбал: Бурханаар бөөлждэг Хөвсгөлийн н.Мөнгөнчимэг удган, түрүүвчээр далладаг Б.Сарандаваа, “Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” гэж өөрийгөө нэрийдсэн И.Мөнхсаруул гээд л хуруу даран тоологдох “ОД”-ууд хөвөрсөөр…

Гэтэл бас нэгэн шидтэн тодроод гарч ирэв. “арван хангал догшин сахиус буулгадаг ид шидтэй, биедээ оруулдаг улаач, бурханы элч, эдгэдэггүй хүнд өвчинг эдгээгч н.Чойжин хэмээн өөрийгөө зарлаж ард түмэнд танигдахын тулд телевизийн эфирээр “гараараа хүний зүрх рүү оруулж цусыг нь гаргаж ирдэг ч гэх шиг, хүүхдийн толгой руу алгадахад хөл нь нь урдаа нүүр нь ардаа гарчихсан” ч гэх шиг эрүүл балай нь мэдэгдэхгүй юм ярьсаар тодрох нь. Үгүйдээ хөөрхий өөрийгөө юу ярьж байгааг мэддэг болов уу? хэмээн гайхаш тасран харж толгойгоо сэгсрэх хүн ч байгаа биз.

Харин энэхүү ид шидтэнг өөрийгөө сэтгүүлзүйн ухааны доктор (Ph.D) улстөр, нийгмийн судлаач, Монголын ард түмний дээд шагнал болох “Ард түмний баатар”, “Ард түмний гавъяат” цолыг үүсгэгч н.Саранцэцэг гэгч ажээ.

Ёстой л дугуй дугуйгаа олж нөхөрлөхийн үлгэрээр ард түмний итгэл сэтгэл дээр тоглолт хийгээд хөлжихийг санаархагчдын цувааны үргэлжлэл л болов уу даа.

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 January 2016

Medrel muutai xar baliar awgai we zailaachee ichku yaj ingej chaddag bnaa nowsh chin

Нэр: хулгар Огноо: 27 January 2016

Одоо үед ийм юманд итгэдэг хүн олдохгүй байлгүйдээ үзээд ингээд л өнгөрөх байх

Нэр: kh Огноо: 27 January 2016

manaihan bas hoshin shog sain hiideg boljee

Нэр: Novsh Огноо: 28 January 2016

Xyyxed zodoj xyn alsan ym bishyy . Tsagdaa naraa

Нэр: buriad Огноо: 29 January 2016

Ovoo yaridag avgai yum aa. Tegeed nevtruuleg xiij l baidag. Xorvood unen baixgui bolsnii batalgaa ni ene nevtruuleg boljee.

Сэтгэгдэл бичих