Чингис бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөнийг ил болгов

Өнөөдөр “Зууны мэдээ” хэвлэлийн төвд Чингис бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлж өгсөн талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар мэдээлэл хийлээ.

Чингис бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, Гудамж төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан. Энэхүү замын ажлуудын нилээдийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэнийг ил болгов. Энэ талаар иргэн Г.Өнөрбаяр ярихдаа “бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр Үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрдүүлдэг. Гэтэл Монголчууд зээлсэн мөнгөнийхээ нилээдийг БНХАУ-ын болон Турк компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан Чингис, Самурай бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон”-ыг онцолж Хятадын компаниудыг шууд сонгон шалгаруулсан байх магадлалтай гэж хардаж байгаагаа тайлбарлав. Мэдээлэл хийсэн иргэдийн тооцоогоор бол Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөгийг Хятадын компаниудаар ажил гүйцэтгээд өгсөн гэж онцлов. Энэ нь Энэ нь “Самурай” бондын мөнгөн дүнтэй дүйж очно гэж тайлбарлав. Хятадын аж ахуйн нэгжүүдэд ийм их хэмжээний зээлийн мөнгө өгч байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ажил олж чадахгүй байгаа нь шударга бус байна. Тухайлбал 888 төслийн хүрээнд зээл өгөхдөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд ихэнхдээ 20-100 орчим сая төгрөгийн зээл олгосон.  Тиймээс Засгийн газар зээлийн мөнгөөр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юу? Хятадын компаниудыг тэтгэх бодлоготой юу гэдгээ тайлбарлах ёстойг онцлов.

Иргэн Г.Өнөрбаярын тайлбараар бол 1 км авто замыг 2011 онд 204.5 сая төгрөгөөр барьж байсан. Гэтэл 2015 онд 1 км замыг нэг тэрбум 252.1 сая төгрөгөөр барьдаг болж. Замын төсөвт өртөг дөрвөн жилийн хугцаанд ингэж огцом өссөнд гайхаж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд болон бусад аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгэхдээ тендергүйгээр шууд сонгон шалгаруулалт хийсэн, зээлийн ихэнхийг гадны аж ахуйн нэгжүүдэээр ажил гүйцэтгээд өгсөн зэрэг асуудлыг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсэв.

Гадны компаниудаар Чингис бонд болон бусад эх үүсвэрээр гүйцэтгэсэн зарим ажлууд:

Компанийн нэр Улсын харъялалҮүсгэн байгуулагч Гүйцэтгэсэн ажил Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн
Шандун жунхун рөүд энд бридж консртакшн монголиа БНХАУШандун жунхун зам гүүрийн бүтээн байгуулалтын компани

100%

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам 67 км Төсөвт өртөг 38.3 тэрбумОлгосон: 17.3 тэрбум
Шинжанжэнгунжитуа БНХАУXinjing Construction Engineering

100%

Мандалговь-Өмнөговь чиглэл 20 кмНэмж 20 км Төсөвт өртөг 10 тэрбумТөсөвт өртөг 10 тэрбум
Тайфашян Монголиа БНХАУZhao Faming

100%

Замын Үүдийн хилийн боомтын авто зам, талбайн өргөтгөл 30 тэрбум төгрөг санхүүжүүлсэн
Хуваймонголиа БНХАУ-ын хөрөнгө оруулалттайChina Huwai Group

70%

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн автозамын өргөтгөл 4.3 тэрбум төгрөг санхүүжүүлсэн
Монголын хурдны зам БНХАУ-ын хөрөнгө оруулалттай33.3%

Жилин хурдны зам констракшн

Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто зам104 км Чингис бондоос 31.8 тэрбумХБ-наас 12.9 тэрбум

Нийт 44.7 тэрбум

Эйч Эн Си Констракшн ТуркHNC барилга, тээвэрлэл газрын тосны бүтээгдэхүүн

Mahmut Gunes Ozturk

100%

Буянт-Ухаа хорооллын бохир цэвэрлэх байгууламжийн зураг, барилгын ажил Төсөвт өртөг34.1 тэрбум
Шин Жиан Шин Фа 10 тэрбум
Жиансу жунжиан Жиашин Ховд 12.8 тэрбум

 

Монгол Улсад бүртгэлгүй байж мэдэх компаниудаар гүйцэтгэсэн ажлууд

 

Компанийн нэр Улсын харъялалҮүсгэн байгуулагч Гүйцэтгэсэн ажил Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн
Шинжиан констракшн инженеринг ХХК Улаанбаатар-Мандалговь чиглэл 100 км Төсөвт өртөг 42.5 тэрбумХБ-наас 19.2 тэрбум олгосон
Шинжиан констракшн инженеринг ХХК Мандалговь-Даланзадгад чиглэлд 163 км Чингис бондоос 31.4 тэрбумХБ-наас 34.6 тэрбум

Нийт 66 тэрбум

Шинжиан бэйшин ХХК Арвайхээр-Баянхонгор чиглэл 57 км Чингис бондоос 11.1 тэрбумХБ-наас 12 тэрбум

Нийт 23.1 тэрбум

Эйч Кей Би Интернэшнл Холдинг ХХК Мөрөн-Тариалан чиглэлийн 79 км 30.1 тэрбум төгрөг


URL:

Нэр: irgen Огноо: 27 January 2016

Huulia meddeggui Hugjliin bankhnii udirdlaguud gej huuliin daguu ajlaa uvuulaagui bol dakhindakhin olon jil sanhuujilt barimtaa shalguulna daa , hairan ulsiin mungu , ard tumnii neriig barij olj irsen

Сэтгэгдэл бичих