Нийслэлийн МАН-аас маргааш хэвлэлийн бага хурал хийнэ

Нийслэлийн МАН-аас маргааш буюу баасан гаригт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд 11:00 цагт болно. Тус хурлаар хоёр асуудлын талаар тодорхой мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна. Тухайлбал, нэгдүгээрт нь Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах “Малчиддаа хамтдаа туслья” нэртэй хандивын аяныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлж байгаа талаар.

Хоёрдугаарт нь ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээлэлүүдийг өгөх юм байна. Түүнчлэн тус намын удирдлагууд сүүлийн үед болж буй асуудлуудтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх ажээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих