Сүлжээний бизнесийн гайхамшиг

Нэг хэсэг манайхан гэнэт баяжигч болох гэж энд тэндэхийн элдэв янзын сүлжээрүү их хошуурсан.

Гэтэл тэр нь үр дүн муутай байж баяжуулах нь битгий хэл балаг тарьж орхисон. Сүлжээний бизнес хортой ялангуяа пирамидын сүлжээ гэгч аюултай шүү гэж хэлээд байхад манайхан байр машин мөрөөдөөд энэрүү бизнест хүч үзэцгээлээ. Гэтэл ашигтай бизнесийн балгаар сүлжээний бизнесийн хохирогчид тоо томшгүй олон болж байна.

Сүлжээний бизнесийн хохирогч болсон 6848 иргэн хохирогчоор мэдүүлэг өгсөн байх юм.  Үүнээс 324 иргэн гурван байгууллагад гишүүнчлэлээр давхар элсэж их хэмжээний мөнгөө алдсан байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа найман гэмт хэргээс “Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмаз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” гэсэн гэсэн гурван газарт хамааралтай хэрэгт ялын дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа аж. Нэг бодлын манайхан их баян улс юм.

Хэд хэдэн газар давхар бүртгүүлэх мөнгөтэй хэрнээ баяжих гэж дайраа байдаг сонин улс шүү.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.