Хөтлийнхөн ус, цахилгаангүй зутруухан байна

Өнгөрсөн шөнө орсон их хэмжээний цас, цасан шуурганы  Дархан хотоос Орхон аймаг орох зам дагуу  өндөр хүчдэлийн нийт 17 шон унасны улмаас цахилгаан тасарчээ.
Одоогоор Орхон аймгийн зам дагуух буюу Сэлэнгэ аймгийн Хөтөлд, Салхит   ус, цахилгаангүй  байгаа ажээ. Цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа   бөгөөд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл газ байгаа гэнэ.   Цахилгаан шөнө тасарсан бөгөөд  одоогоор хэзээ тогтой болох нь тодорхойгүй байна.  Шонг сэргээн засварлахаар Улаанбаатар хотоос Онцгой байдлын газрын алба хаагчид болон Дархан-Уул аймаг, Багануур, Эрдэнэтийн онцгой байдлынхан ажиллаж байгаа аж.

Ц.Ундрах


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих