Популизм дэгдээж байгаа нь ACEM-ийн уулзалт

12592679_1675697539376216_5016090576540976897_n

Нэр хүндтэй үйл ажиллагаа гэнэ. Тэр хоосон “нэр хүндийг” ядуу монгол хүн талхан дээр түрхэж идэж чадахгүй

Нам дамнасан гэмт бүлэглэлийг хүрээлсэн хамжлага хэдэн компаниуд үлэмж мөнгөөр гараа угаан, асар өндөр өртөгтэй ээлжит популизм дэгдээж байгаа нь ACEM-ийн уулзалт юм. Улс төрийн тогтворгүй байдал, хээл хахуулийн бүрдсэн систем, тахир дутуу эрх зүйн орчин, хүчний байгууллагуудын дарангуйлал, амьгүй татварын систем, бурангуй шүүхийн тогтолцооныхоо алиныг ч засаагүй байж, өндөр хэмжээний уулзалт зохион байгуулахаар л хөрөнгө оруулагчид нэртэй боловсон дээрэмчид манайхруу мөнгөө бариад гүйгээд ирнэ гэж биднийгээ л хуурч байгаа хэрэг. Нэг ёсондоо юу ч айл цагаан сар хийх гэж үнэтэй бүхнээ Ломбарданд тавьж баян танилыгаа нэг дайлаад хоосон үлдэх үлгэр.
Баян гүрнүүдтэй хэрээ мэдэхгүй зиндаархаж, тэдний өглөөний цайг гэрийнхээ сарын орлогоор дааж байгаа популизм нь ямар ч үр дүн өгөхгүй. Яг л Берлины яармагт хэдэн сая доллар цацаад сая жуулчин ирнэ гээд хэн ч ирээгүй шиг. Уул уурхайн салбараас орж ирсэн үлэмж их мөнгийг хүүхдийн, гэрлэгсдийн, оюутны гэж тараан юу ч биш болгосон шиг. Эдийн засгийн форумд очиж шоолуулсан шиг. Чингис, Самурай бондын мөнгийг тойрон хүрээлэгсэддээ тараачихаад одоо болтол тайлагнахгүй байгаа шиг. Сая Мазаалай бонд бий болгож дахин гадаад өрийг нэмж төсөв бүрдүүлэх гэж үзэв. МАН АН яаж тооцолж байна вэ гэвэл.

АСЕМ-аар ирсэн хэдэн орны ерөнхийлөгч нарыг ТВ гаргаж Монгол улсыг яаж “хөгжсөнийг” гайхаж магтуулан түмэн олны тархийг угааж энэ эрчээрээ УИХ-2016 оны сонгуульд орж машины тусламжаар дахин ялалт гаргах. Түүний дараа АСЕМ-ас үлдсэн гадаад зээлээр авсан өндөр өртэгтэй хотхон, машин, байр савуудыг хуваан авч амар сайхандаа жаргахаар төлөвлөжээ.
Бид хүлээн зөвшөрөх үү. Энэ улс орныг удирдаж явах чадваргүй, хүсэлгүй, зөвхөн эрх мэдэл, мөнгөний шуналнаас өөр бодолгүй зөнөсөн нөхдийг толгой дээрээсээ баалгасаар суух уу?!

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1675697539376216/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих