“Нисванис” Амгаа эмнэлгийн гадаа машинаа угаав

Гандан бууршгүй “Нисванис” хамтлагийнхан тун удахгүй тоглолтоо хийнэ. Тоглолтын зар сурталчилгаа түгээж сүйд болдоггүй ч нэг оройг үнэнч фенүүдтэйгээ сэтгэл хангалуун өнгөрөөж заншсан тус хамтлагийнхан дэндүү гэмээр даруухан. Өчигдөр өглөө Баянзүрх дүүргийн эмнэлгийн гадаа “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа олны нүдийг орой дээр нь гаргах шахав. Жинсэн өмд, энгийн чөлөөт цамц өмссөн түүнийг хэн ч, хаанаас нь ч харсан “Нисванис” Амгаа дүрээрээ. Харин рок залуу өөрийг нь гайхан харж буй хүмүүсийг анзаарах ч сөхөөгүй эмнэлгийн сүүдэр бараадуулж тавьсан машинаа угаан ухнадаж байсан юм. Хээ шаагүй нь дэндсэн түүнийг хөлсөө арчин арчин, ажилдаа улайрахыг харсан зарим нь тэсгэл алдан инээж суулаа.

URL:

Сэтгэгдэл бичих