Орос байлдааны шинэ загварын онгоцоо Сирид туршина

Сири улсад байлдааны шинэ загварын Сү-35S онгоцоо анх удаа туршин нисгэнэ гэдгээ Оросын БХЯ 1-нд мэдэгдэв. “Бизнесмэн сонин”-ы мэдээлснээр, Сү-35S байлдааны онгоц нийт дөрөв байгаа бөгөөд Оросын агаарын цэргийн 11-р армийн байлдааны нисэх хүчний 23-р ангид харьяалагддаг байна. Оросын өмнөд хэсгийн Астраханд байсан тус нисэх онгоцыг хэд хоногийн өмнө Сири дэх агаарын цэргийн Хэймим баазад авчирчээ.

Одоо тус баазад байгаа байлдааны онгоц, нисдэг тэрэгний тоо 70-г давжээ. Сү-35S бол Оросын хамгийн сүүлийн үеийн ганц суудалтай шинэ загварын байлдааны нисэх онгоц бөгөөд өнгөрсөн оны эцэст Оросын агаарын нисэх хүчин тус онгоцоор иж бүрэн тоноглогдсон юм.

ХОУР


URL:

Нэр: ㅇㅇㅇ Огноо: 2 February 2016

4 hon sh ij burenu

Сэтгэгдэл бичих