“Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны төв энэ сарын 1-8-ныг дуустал 09.00-19.00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Мөн “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 8-нд 06.00-18.00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-16-ныг дуустал амарна. Харин бусад үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амарч 12-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих