Мөрдөн байцаах танхим хий гэсэн мөнгөөр өөрсдийнхөө өрөөг тохижуулжээ

УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин өөрт хувиарлагдсан 1 тэрбум төгрөгөөс 30 сая төгрөгийг нь Баянголд үүргийн цагдаагийн хэлтэст өгчээ.

Энэ мөнгөөр мөрдөн байцаах өрөөг бий болгоорой гэсэн аж. Гэвч уг мөнгөөр нь  тус хэлтсийн удирдлагууд өөрсдийнхөө өрөөг тохижуулж, мөрдөн байцаалт явуулдаг хуучин өрөөгөө камержуулсан байна. Өнөөдрийн байдлаар Монголд мөрдөн байцаах танхим ийм байна гэсэн стандарт байдаггүй. Гэхдээ тухайн шалгагдаж байгаа хүн нь хана очиж  мөргөөд намайг зодсон гээд асуудал үүсгэдэггүй байхын тулд хана нь зөөлөвчтэй байх, сэжигтний сандалын хажууд толь тавиад цаана нь мөрдөн байцаагч нь суугаад хяналтын камерын дор сэжигтэн, мөрдөн байцаагч, өмгөөлөгч гурав ярилцаж, яриа нь хальсанд бичигдэж байх ёстой гэсэн байдлаар Эрхэм гишүүн тайлбарлаж өгсөн аж.

Гэвч санасан санаанд нь хүрч чадалгүй өөрсдийнхөө өрөөг тохижуулсан удирдлагууд үнэхээр хэлсэн үгийг нь ойлгоогүй юу эсвэл гэдэг нь тодорхойгүй юм. Ямар ч байсан Улсыг хөгжүүлсэн гэсэн мөнгөнөөс 30 сая төгрөг хоёр камер авснаар л дууссан бололтой.

Г. Туяа


URL:

Сэтгэгдэл бичих