П.Бүрэнтөгс арслан сар шинийн барилдаанд зодоглохгүй

144714003056419abe3a343Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Бага наадам гэж нэршсэн энэхүү барилдааныг улсын арслан П.Бүрэнтөгс бэртлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр “Та бүхэндээ гал бичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Бэртэл маань гүйцэд эдгээгүйн үүднээс сар шинийн барилдаандаа барилдаж чадахгүйн. Намайг дэмжиж явдаг бүх хүмүүсдээ баярлалаа…” гэж өөрийн фэйсбуук хуудсаараа дамжуулан өчигдөр мэдээлсэн байна.

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг өнөөдөр худалдаалж эхэлнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих