Сурах бичгийн ном сvлжээнд орчихжээ

Нэгэн сурах бичгийн хуудас сєхєж харлаа. Тэр нь сурах бичгийн эхний хуудсанд “БСШУЯ-ны зєвшєєрлєєр хэвлэв. Гадуур худалдаалах, хувилж олшруулахыг хориглоно” гэж бичсэн байна. Гэтэл амьдрал дээр байдал тэс ондоо байх юм. Хууль гэхэд хэцvv энэ заалт дэндvv зєрчигджээ. Ерєнхий боловсролын сургуулийн хичээл эхлээд cap боллоо. Сурагчдын хичээл жигдэрч ном сурах бичгийн хангалтыг хэдий нь шийдчихсэн байх учиртайсан. Тэгтэл эцэг эхчvvд сурах бичиг хайж єндєр vнэтэйг гайхаж явна.

Энэ хичээлийн жилд ерєнхий боловсролын сургуульд 65 нэр тєрлийн нэг сая 220 мянган сурах бичгийг сурагчдад олгохоор нийлvvлсэн гэх боловч амьдрал дээр зєрvvтэй харгадана, Vvнээс 33 нэр тєрлийн 700 мянган сурах бичгийг нэмж шинээр хэвлvvлсэн гэх. Бага ангийн бvх сурагчдад, дунд ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 гаруй хувийг нь тєрєєс vнэ тєлбєргvй хангаж vлдсэн 60 хувийг нь эцэг эхчvvд худалдан авч єгєхєєр болжээ. Гэтэл єнєєдрийг хvртэл сурах бичгийн олдоц муугаас 2-3 хvvхэд дундаа дамжуулан хэрэглэж байна гэж эцэг эхчvvд мэдээлж байна. Мєн урагдсан номыг хоёр дахин vнээр худалдаж авч байна. Сургуулийнхаа номын сангаас зээлж хэрэглэх зэрэг бэрхшээлvvд байсаар. Бидний багад сурах бичгээ ахаас дvvд дамжуулж хэрэглээд болоод байсансан.

Зарим сургуулиуд сурах бичгийг бизнэс болгон єргєжvvлж, тэр зохиогчийн автортой номыг сургалтад хэрэглэнэ гэж ялгаварлах болжээ. Энэ хичээлийн жилээс 12 жилийн сургалтын системд шилжсэнээрээ онцлогтой гэнэ. Тиймээс энэ байдлыг халах vvднээс сурах бичгийн тvрээсийн тогтолцоог ерєнхий боловсролын сургуулиудад нэвтрvvлж эхэлжээ. Сурах бичгийн тvрээс гэж юу вэ Vvнийг лавлаж vзэхэд Сурах бичгийн хvрэлцээг нэмэгдvvлэх зорилгоор сурах бичгийн тvрээсийн тогтолцоог энэ хичээлийн жилд нэвтрvvлж эхэлж байгаа юм гэнэ.

Тухайлбал 12 жилийн сургалттай сургуулийн найм есдvгээр ангид сурах бичгийг туршилтаар тvрээсэлж байгаа гэх. Сурах бичгийн єртгийг 3-4 жилийн хугацаанд тvрээсийн тєлбєр хэлбэрээр буцаан тєвлєрvvлж эргэлтийн сан гэдгийг vvсгэх юм гэнэ. Цаашдаа тус сангийн хєрєнгєєр сурах бичгийн хангалтийг шийдвэрлэж улсын тєсвєєс зарцуулах сурах бичгийн санхvvжилтийн хэмжээг бууруулахаар зорьжээ. Наймдугаар ангид 17-18 тєрлийн хичээл ордог бол бvх номыг нь багцлан vнийн дvнг нь гаргах аж. Жишээ нь наймдугаар ангид хэрэглэгдэх сурах бичгийн нийт vнэ 50 мянган тєгрєг болж байх жишээтэй. Тэгэхээр эхний удаад шинэ ном авч байгаа хvvхэд арай илvv мєнгє тєлєх гэнэ. Дараагийн хvvхэд нь нэг жил ашигласан номыг хямд, тэрний дараагийнх бvvр хямд байх жишээтэй. Vлгэр шиг юм. Тэгэхээр хvvхэд 50 мянган тєгрєгийн vнэтэй номыг vйлдвэрийн vнээр багцаар нь 17900 тєгрєгєєр авах юм байна.

Єєрєєр хэлбэл сурагч нэг номоо 1000 тєгрєгєєр авах аж. Одоогоор 166 сургуулийн 13 мянган сурагчийг туршилтад хамруулжээ. Єнгєрсєн амралтын єдрvvдэд Сэлбийн гvvрний хажууд байлах номын худалдааны дэлгvvрvvдэд сурах бичиг хайсан эцэг эхчvvдтэй таарсан юм. Нэгэн телевизээр албаны хvн сурах бичгийн vнэ жилээс жилд хямдарч байгаа гэснийг санаад сурах бичгийн vнэ ямар байгааг сонирхож vзвэл хэдий нь 3500-5000 хvрчихсэн байх юм. Ном худалдаалагчид сурах бичгийн ар талд бичсэн vнийг арилгаж оронд нь vнэ нэмж наасныг vзлээ. Наймдугаар нагийн химийн сурах бичгийн vнэ 3500, математикийн сурах бичгvvдийг 4000 тєгрєгєєр зарж байлаа. Арай ч дэнджээ.

Манайд нєгєєх мэргэжлийн хяналт шалгалт гэж байдаг даа. Тэд юугаа хийж явдаг юм бол гэж бодогдов. Нєгєє Боловсролын яамны хєсєгєє зєєсєн хулгана шиг цаас барьж гvйлдсэн тvшмэдvvд юугаа харж суудаг байна аа. Амьдрал дээр тэдний ярьсан хэлсэн нь эсэргээр. Сурах бичгийн vнэ єндәр байгааг худалдагчид хэлэх дээ хэвлэх vйлдвэрvvд номоо хэвлэж хvч хvрэхгvй байгаа учраас ховор номоо ийм vнээр зарж байгаа юм гэж тоох ч юмгvй хариулж байх юм. Олдохгvй байгаа сурах бичгийг эцэг эхчvvд 5000-7000 мянгаар авчихдаг гэнэ. Vvнээс vvдэн сурах бичгийн ном бизенс болоод хузирчихаж. Энэ онд хэвлэгдсэн шинэ номыг зарж байгаа худалдаачид бvгд хэвлэх vйлдвэрvvдтэй гэрээтэй эсвэл єєрсдийн талын хvнээрээ худалдуулж байдаг тухай тэр хишгээс хvртэж чадаагvй зарим нь сэмхэн мэдээлж байна. Номын дэлгvvрийнхэнд хэвлэх vйлдвэрvvд нэг сурах бичгийн vнийг 10 хувь хямдруулж єгдєг байна.

Номын худалдаанд хувилсан номыг 2000 тєгрєгєєр борлуулж байна. Нєгєє хувилахгvй, худалдаалахгvй гэсэн яалаа. Мєн “Сургуулийн номын санд олгов. Худалдахыг хориглоно” гэсэн бичигтэй ном зарагдаж байх юм. ЁСТОЙ л хярамцаг шиг юм болчихсон байдаг ажээ. Бас сургуульд илvvдсэн ном гэж байдаг гэнэ. Тvvнийг нь номын санчид нь авч ирж тавьдаг гэнэ. Сурагчдын сурах бичиг хэвлэх тендерт шалгарсан компаниуд єнгєрсєн сараас эхэлж сургуулиудад сурах бичиг тарааж эхэлсэн ч сурагчдад хvрэлцээ муу байна. Номын дэлгvvрvvд, худалдааны тєвvvд танил талаараа хуйвалдан хэвлэх vйлдвэрээс гарсан номыг замаас нь авч лангуундаа єрчихдєг юм байна. Тэд ингэж сурах бичгийн хомосдлыг зориудаар бий болгож номын бизнесийг цэцэглvvлж байдаг нь нууц биш болжээ. Ном худалдаалагчид хичээлийн шинэ жил эхлэхэд сурах бичгээр мєнгє олох сvлжээ бий болгочихжээ. Сурах бичгийн зохиогчоос эхлээд тендер, хэвлэх vйлдвэр, болосролын яам, сургуулийн багш, номын санч, номын худалдагчид гээд бvгд сvлжээнд хамрагдчихжээ.

Єнгєрєн жил ах нь хэрэглэсэн адилхан номыг дvvд нь бариулах гэсэн багш нь болохгvй шинэ авч єг гэдэг гэнэ. Жилийн жилд хәл ам таталдаг сурах бичгийн ном энэ хичээлийн жилд мєн л хэл ам тасарсангvй. Хойч ирээдvйнхээ хєтєч болох балчир vрсдээ номыг нь хангчихаж чаддагvй Тєр, бодлогоор дvvрсан Боловсролын яам нь юугаа хийж сууна вэ. Аливаа юмыг хэлж ярьж, бичээд засрах биш дээ. Нэгэнт дєжирчихсєн юм гэж бодохоор тиймхэн л байна.

Н.Лхагвасvрэн


URL:

Сэтгэгдэл бичих