Хулгайчдын гарыг цавчжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 11 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг видео бичлэгт тус бүлэглэлийн дайчид хулгай, дээрэм хийсэн 50 хүний гарыг цавчиж буйгаар гарчээ. Хэт даврагчид Сирийн Ракка хотын төвд хулгайчдын гарыг тасдаж, “Эдгээр залуус урвагчид, Аллахын дайснууд” хэмээн мэдэгджээ.

“Хулгай хийсэн гэгдээд буй 50 хүний дотор 10-15 насны зургаан хүү байсан” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв. Эрчүүдийн гарыг цавчсныхаа дараа хэт даврагчид хамгийн өндөр настай гурван эрэгтэйг дүүжилжээ.

Мөн уг үйл явдалтай зэрэгцэн Иракийн Мосул хотноо хэт даврагчид хулгай хийсэн гэгдэх 11 эрэгтэйг олны өмнө буудан хороосон байна. Энэ сарын эхээр тус бүлэглэлийн дайчид ижил хүйстэн гэгдэх 15 залууг өндөр барилгаас шидэж, цаазалсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих