Цагдаа нартаа баярлалаа

Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ын өдрүүд өнгөрсөн гурван хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд цагдаагийн албан хаагчид сайн ажиллаа.

Учир нь өмнөх жилүүдтэй харьцуулбал хүмүүсийг айлгадаг хэдэн цагийн түгжрэл харьцангуй буурчээ. Гэр хорооллын гудамж талбайд шинийн 1,2-ний өдрүүдэд алхам тутамд цагдаа зохицуулалт хийж байлаа.

Бид муу л бол баруун хойд талын хар овоохой гэгчээр түгжрэл, аваар осол гээд болохгүй бүтэхгүй зүйлд цагдаа нарыг буруутгадаг. Гэвч үүнд хувь хүн бүрийн оролцоо нөлөөлдөг.

Энэ жилийн хувьд жолооч нарын анхаарал болгоомжгүйгээс мэр сэр авто осол гарсан гэх харамсалтай мэдээ байгаа ч өмнөх жилүүдээс бага байгаа нь сайшаалтай юм. Энэ нь яах аргагүй цагдаагийн байгууллагын сайн зохион байгуулалт, иргэдийн ухамсар дээшилж буйтай холбоотой.

Аливаа зам тээврийн осол эндэгдэл гарах эсэх нь иргэд биднээс их шалтгаална. Тэр дундаа согтуугаар жолоо барих явдлыг гаргаж хэрхэвч болохгүй. Ядаж үүнийг л иргэд дор бүрнээ хэвшүүлчихвэл болзошгүй өчнөөн аюулаас өрөөлийг төдийгүй өөрийгөө хамгаалж чадна.

2015 оны 2-р сард автын аваар осол … гарч, … хүн эрдэнэт амиа алдаж, … иргэн, та бидний үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд гэмтэж бэртэн тахир дутуу, өрөөл татанхай болжээ…

ЭНЭ ХООСОН ЗАЙГ ТА БИД ӨӨРСДӨӨ БӨГЛӨНӨ. ЭСВЭЛ ХООСОН ЧИГЭЭРЭЭ ҮЛДЭНЭ.

Ингээд сар шинийн баярын өдрүүдийн нөхцөл байдлыг танилцуулж байна:

“Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллав.

Мөн иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллаж байв.

Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарласан тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж цасанд суух, осгох, төөрөх, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 11-ны 23.00 цагаас 12-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарласан.

Мөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байлаа.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 12 February 2016

Энэ жил нисэх Ханын тматериалын чиглэлд түгжрэлгүй мөн сайхан байлаа. Нийслэлийн тээвэр, замын хөдөлгөөнд ахиж дэвшил гаргаж буй нийслэлийн тээвэр, замын цагдаад баярлаж байгаагаа илэрхийлье!

Нэр: ganzoo Огноо: 12 February 2016

bayarlalaa

Сэтгэгдэл бичих