63.9 мянган ширхэг хувьцааг арилжжээ

Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар нийт 22 ХК-ийн 63.9 мянган ширхэг хувьцааг 31.5 сая төгрөгөөр арилжлаа.

22 vнэт цаас арилжсанаас зургаан vнэт цаасны ханш өсч, есөн vнэт цаасны ханш буурч, долоон vнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт vнэлгээ хоёр их наяд 4.1 тэрбум төгрөг болжээ. Харин Топ-20 индекс 19450.59 нэгж болсон нь өмнөх өдрөөс 111.48 нэгжээр буюу 0.57 хувь буурсан vзvvлэлттэй байна.

ъИндексийн сагсад багтах Женко тур бюро /1.10 хувь/, УИД /3.41 хувь/, Хөх ган /0.83 хувь/, Шивээ овоо /1.92 хувь/, Багануур /2.44 хувь/, Говь /1.55 хувь/, Монголиа девелопмент ресорсес /6.19 хувь/ зэрэг компаниудын vнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. “Женко тур бюро”ХК-ийн 42.8 мянган ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн идэвхтэй vнэт цаас боллоо. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бvр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн vнэтэй нийт 3,500 ширхэг бондыг 35.0 сая төгрөгөөр арилжсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих