Сэрэмжлүүлэг мэдээ

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газар нь  2015 онд 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Сүүлийн үед байгууллагууд болон иргэд худалдан авч байгаа тээврийн хэрэгслийнхээ захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирч байгаа аж.

Тиймээс ямар нэгэн тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаарх мэдээлэл, лавлагааг Шийдвэр гүйцэтгэх газраас авч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байхыг тус газраас зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих