Мөнхийн “согтуу” улс, орнууд тодорчээ

Тухайн ард түмний уламжлалт зан үйл заримдаа маш хүчтэй байдаг тул тэдгээрийг статистик тоон мэдээлэл л үгүй хийх чадвартай гэдгийг судалгааны байгууллагын шинжээчид олж тогтоожээ. Тэд энэ дэлхийн хамгийн их уудаг ард түмнүүд бөмбөрцөгийн умард хэсэгт оршин суудаггүй гэдгийг мэдсэн байна.

Хоолойгоо үе үе чийглэх дуртай хүмүүсээр өмнөд солонгосчууд тодорсон аж. Тэд бусад улсуудаас хол тасархай байсан гэнэ.

Хамгийн их уудаг 10 улс, орон:

1. БНСУ – 7 хоногт 13.7 тун согтууруулах ундаа
2. ОХУ – 6.3 тун
3. Филиппин – 5.4 тун
4. Тайланд – 4.5 тун
5. Япон – 4.4 тун
6. Болгар – 3.9 тун
7. Украин – 3.9 тун
8. Словак – 3.8 тун
9. Бразил – 3.6 тун
10. АНУ – 3.3 тун

Нэг тун гэдэгт 340 грамм хуурай дарс юм уу шар айргийг тооцдог. Эсвэл хатуулаг өндөртэй дарс 140 грамм юм уу 42 грамм цагаан архи, виски зэргийг тооцож болно.

Солонгосчуудын хувьд уух дуртай согтууруулах ундаа нь үндэсний уламжлалт сөжү архи юм. Сөжү архи 20-45 хувийн хатуулагтай байдаг билээ. Энэ архийг будаагаар хийдэг. БНСУ-д архидан согтуурах үзэгдэл сүүлийн үед газар авчээ. Үүнээс болж тус улс жил бүр 20 гаруй тэрбум долларыг тэдгээр хүмүүсийн эмчилгээ, сувилгаанд зарцуулдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.