С.Ганбаатарыг МҮЭ-ийн хүндэт ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлнө

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 19-нд хуралдах тов зарлагдсан байгаа ажээ. Тус хурлаар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн холбооны хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх талаар хэлэлцэх ажээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн өөрийгөө тунхаглагсан байгаа бөгөөд намын гишүүд нь түүний нэр хүндийг унагаах зорилготой явуургүй үйлдэл гаргаж байгаад тэрбээр өчигдөр албан ёсоор тайлбар хийсэн юм. Тэрбээр “Миний эсрэг турхирч явцгүй мэдээлэл тарааж байгаа нөхдүүд хэн нэгний цаашлаад нам эвслийн бууны нохой битгий байгаасай” гэсэн юм.

Ийнхүү Ерөнхийлөгчид нэр дэвших хүртлээ өндөр үнэлгээ авч байсан С.Ганбаатарын үнэмлэмж буурч, нэр хүндийг унагааж байгаа ч тэрбээр зорьсондоо тэмүүлж, хэлсэндээ хүрэхийн төлөө хичээж яваа гишүүн юм.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих