Урд хөршийг түшсэн Э.Бат-Үүлийн “Ханлиг” улсын бодлого

1f2sd3f1sd2sdf1

Туул гол дээгүүрхи Сонсголонгийн чиглэлийн 289.4 метр төмөр бетон гүүрийг шинэчлэн өргөтгөх засварын ажлыг өнгөрөгч оны наймдугаар сарын 20-ны өдөр Монголын гүүр барьдаг компаниуд нийлж, дээрх ажлыг концессоор буюу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх саналыг Аж үйлдвэрийн яаманд тавьсан байдаг. Улмаар тус саналын дагуу  Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 2.6 дахь хэсгийг баримтлан нэмэлт  өөрчлөлт оруулж, хавсралтаар тодотгожээ.

Гэтэл Засгийн газрын тогтоолд үндэсний компаниа дэмжих тухай тусгагдсан нь ажил хэрэг болоогүйгээр барахгүй уг тогтоолыг үл ойшоож Нийслэлийн удирдлагууд Хятадаас зээл авч, компаниудаар нь өндөр өртөгтэй бариулахаар болсон байна.

Нийслэлээс хаалттай тендер зарлаж үндэсний компаниудаа илт “боомилсон” нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хийгээд “мөнгө босгох” гэсэн бүдүүлэг, бохир үйлдэл гэж хардаж болохоор байна. Учир нь дотоодын компаниудаас хоёр дахин илүү үнээр буюу Сонсголон болон Баянзүрхийн гүүрийг нийтэд нь 21,5 сая ам.долларын өртөгтэй зээлээр бариулахаар болсон явдал юм.

Ямартай ч  өөрийн бодит хөрөнгөтэй, чадварлаг инженер болон ажиллах хүчтэй, ажлын өргөн туршлагатай үндэсний компаниуд нь улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулах бүрэн бололцоотой байлаа. Урд хөршийг түшсэн Э.Бат-Үүлийн “Ханлиг” улсын бодлого гэгч л энэ байх даа…

Үргэлжлэл бий…

Тоймчхүү


URL:

Сэтгэгдэл бичих