“З.Энхболдыг огцруулах шаардлага хүргүүлнэ”

УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс дахин 14.00 цаг хүртэл хойшиллоо. Өнөөдрийн ээлжит бус чуулганы нээлтэд оролцохоор УИХ дахь АН-ын бүлгээс 97 хувь буюу 34 гишүүн, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгээс 20 хувь буюу  хоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн гээд нийт 37 гишүүн ирсэн. Харин МАН-ын гишүүд чуулганы танхимд ирсэнгүй. Ямар шалтгаанаар МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд өнөөдөр оролцох уу?

-Олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэхийг МАН-ын 25 гишүүн хүлээж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ дахь намын бүлгүүд эхлээд тохиролцох ёстой. Харамсалтай нь УИХ-ын даргын захирамж гаргахдаа бусад намын бүлгүүдтэй зөвшилцөөгүй. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар нийтдээ хэлэлцэнэ гэж жагсаалт гарсан 24 асуудал нь заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой асуудал эсэхэд бид асуудал тавьж байгаа. Ялангуяа ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг шийдвэрийг ҮХЦ-ээс гаргаад байна. Тиймээс ҮХ зөрчсөн асуудлыг чуулганд хүч түрэмгийлэн оролцуулахаа болихыг шаардаж байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн асуудал.

-АН-ынхан өөрсдөө Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм уу?

-Хэрэв Үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудлыг хайхралгүйгээр чуулганаар хэлэлцвэл энэ нь хууль зөрчсөн асуудал болно.

-Цэцийн асуудлыг хэлэлцэхээ татчихвал МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа орно гэж ойлгож болох уу?

-Төсвийн тодотгол хийх, хуулиар заасан хугацаатай асуудлуудыг хэлэлцэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг. Энэ удаад намрын чуулган хуралдах дөрвөн сарын хугацаанд хэлэлцэж чадаагүй асуудлуудыг хэлэцэхээр оруулж ирж байна. Нэг ёсондоо дөрвөн сар хэлэлцэж чадаагүй зүйлээ аравхан хоногт хэлэлцэж шуурхайлан хэлэлцэхээр улайрч байгаа нь хуулинд цоорхой гарах үндэс болно гэж үзэж байна. Ирцээ бүрдүүлж чадахгүй байна шүү дээ АН-ынхан.

-МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагыг тавихаар болсон гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Үнэн. МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн, ёс бус авирлаж байгаатай холбоотойгоор албан тушаалаас нь огцруулах шаардлагыг хүргүүлнэ.

Д.ЖАРГАЛ

ZALUU.COM


URL:

Нэр: МАХН Огноо: 19 February 2016

Зөвөө гишүүдийн дунд яс хаяаад өөрийн үзэлээр дуугий гь боомлоод суудаг хүн хэрэггүй угаасаа ч хууль бусаар томилогдоо биздээ одоо л МАХН хан МАН тай нийлж унагах хэрэгтэй ИХ БАЙГАА БҮГДИЙГ ХУЛИХДАА БИЗДЭЭ ОДОО ӨӨРТ НЬ ХАРУУЛАА Н.ЭНХБАЯР ОДОО ШМДАР ХЭРЭГГҮЙ ЗАСГААС ГАРЧ МАН ТАЙГАА ЭВС ХАМГИЙН ЗӨВ ЗАМ

Сэтгэгдэл бичих