Леди Гага үзэгчдэд таалагдсангүй

Домогт рокер Дэвид Боуи хорт хавдрын улмаас 69 насандаа өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн билээ. Түүний гэгээн дурсгалд зориулан дуучин Леди Гага 58 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд зургаан минутын тоглолтыг 3D график, гэрэлтүүлэгтэй үзүүлсэн юм. Тоглолтын явцад Леди Гагагийн нүүрэн дээр гэрлийн тусламжтайгаар Дэвид Боуигийн нүүр будалт зэргийг дүрсэлсэн аж.

Мөн Леди Гага тус наадмын улаан хивсний ёслол дээр Дэвид Боуигийн хэв маяг бүхий хувцаслалтаар гоёсон байв. Леди Гага хүндэлж явдаг дуучнаа даган дуурайсан нь Дэвид Боуигийн хүү болон шүтэн бишрэгчдэд нь таалагдсангүй. Тэд энэхүү тоглолтыг хүндэтгэл үзүүлж буй хэрэг биш харин Дэвид Боуигийн нэр хүндийг ашигласан сурталчилгаа боллоо хэмээн шүүмжилсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих