Б.Обамаг доромжилсон парламентын гишүүн огцорлоо
Байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэх үедээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг “Боолын цустай” гэж хэлсэн Японы парламентын гишүүн Казуя Маруяма өчигдөр огцорчээ. Гишүүн өөрөө ийм замыг сонгоогүй ч сөрөг хүчний зүгээс ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлага гаргаж, Ерөнхий сайд Ш.Абэ дэмжсэн учир аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн байна.
Тэрээр АНУ-ын улс төрийн тогтолцооны талаар үг хэлж байхдаа “Одоо АНУ-ын Ерөнхийлөгчөөр хар арьст хүн ажиллаж байна. Судсаар нь харуудын цус гүйж байгаа. Тэд боолууд байсан шүү дээ” хэмээн хэлсэн юм байна. Дараа нь К.Маруяама хэлсэн үгнээсээ татгалзахыг оролдсон ч “Ам алдвал барьж болдоггүй” гэдгийн үлгэр болжээ.
АНУ-д хар арьст иргэд олон ч тэд бүгд боолын хувиар шинэ тивд хөл тавьсан гэж хэлж болохгүй нь мэдээж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэдийгээр “Хар арьст анхны ерөнхийлөгч” гэж цоллуулдаг ч үнэн хэрэгтээ хар цагааны эрлийз буюу мулат юм. Аав Барак Хусейн Обама нь Кениэс АНУ-д ирж суралцаж байсан оюутан бол ээж Стэнли Энн Данхэм нь цагаан арьстай америк эмэгтэй байжээ.
“АРДЫН ЭРХ” СОНИН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.






уг нь үнэн үг л хэлж л дэ