Жүдо бөхийн холбооны шийдвэр зөв эсэхийг Лондон харуулна

Жүдо бөхийн ДАШТ”ээс манай эрэгтэй баг тамирчид медальгүй, шагналт байр ч үгүй ирсэн нь МЖБХ-ноос дасгалжуулагч, тамирчидтайгаа хатуу хариуцлага тооцох шалтгаан болж шигшээ багт дасгалжуулагч сонгон шалгаруулж авахаар шийдвэрлэсэн билээ.
Жүдо бөхийн спорт сонирхогчдын хувьд олимп болохын өмнө дасгалжуулагчаа солих нь тийм зөв шийдвэр биш хэмээн үзэж байгаа. Энэ талаар  жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М. Бөхбатаас тодруулахад, Лондонгийн олимпийн наадам эхлэх хүртэл хугацаа байна. Олимп маргааш болох гэж биш. Сонгон шалгаруулалт явуулна. Энэ асуудалд тамирчдыг оролцуулдаггүй. Тамирчид бэлтгэлээ сайн хийж амжилт гаргах л үүрэгтэй. Одоогийн байдлаар 20 гаруй хүний материал ирсэн. Манай холбооноос дасгалжуулагчийг солих санал оруулсан.

Харин БТСГ-аас сануулага өгөөд орхино гээд байгаа. Энэ асуудал БТСГ-аас болоод удаж магадгүй гэлээ.
Өнөөдөр жүдо бөхийн Монгол Улсын шигшээ багт Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Х.Болдбаатар, Д.Нармандах, ОУХМ Л.Нямлхагва нар дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих