Ж.Батзандан уучлал гуйх уу

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийгээгүй байх үед Ж.Батзандан гишүүн МАН-ыг “алуурчдын нам” хэмээн олон нийтэд зарласан. Энэхүү хариуцлагагүй үгэндээ уучлалт гуйхыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр хэвлэлийн хурлын үеэр түүнд сануулсан юм. Тэрээр “Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн, МАН-ын төлөө ажил амьдралаа зориулж явсан хүн. Төрсөн ах Бат-Эрдэнэ нь манай намын гишүүн. Манай намын нэрийн өмнөөс олон удаа албан тушаалд томилогдож байсан. Хамгийн сүүлд засаг хамтрахад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгэхээр Батзандан аавынхаа, ахынхаа намыг алуурчдын нам гэж олон удаа хэлж доромжилж байгаадаа МАН, МАН-ын гишүүдээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр түрий барьж болохгүй” хэмээн хэлсэн.

Сонгуулийн хуулийн 70.1.6-д “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж заасан аж. Хуулийн энэ заалт үйлчлэх ёстойг ч МАН-ын бүлгийн дарга мөн сануулсан юм.


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 February 2016

гудамжны этгээд хаана байлаа ч гудамжиндаа

Нэр: Anonymous Огноо: 23 February 2016

shog, ongon 2 neg orond baidag… hehehe

Сэтгэгдэл бичих