Өмнөговь аймагт Тэмээний баяр болж байна


Өмнөговь аймгийн Манлай суманд өнөөдөр “Тэмээний баяр” болж байгаа ажээ. Тэмээний баярын хүрээнд өнөөдөр өглөө 08:300 цагаас Атан тэмээний уралдаан болсон байна. Харин баярын нээлт өглөө 10:30 цагт болжээ.

Харин 11:00 цагт сайхан буур, ингэ шалгаруулах уралдаан болох бол 11:30 цагаас сайхан хос шалгаруулах юм байна. Мөн өдрийн 13:00 цагт Тэмээн пологийн тэмцээн болох хөтөлбөртэй байгаа аж.

Түүнээс гадна өнөөдөр  “Хаврын урь” үдшийн цэнгүүн 19:00 цагт болох юм байна. Цэнгүүний үеэр Тэмээний дууг хэн сайн дуулах вэ. Чанга шивнээ зэрэг уралдаанууд болох юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд


URL:

Сэтгэгдэл бичих