ХҮН-ын асуудал уу, Улсын асуудал уу?

527-1456882584ddХҮН намын дотоодод үл ойлголцол үүссэн тухай мэдээ тархаад сар шахам болов. Нийтэд ил болсон мэдээллүүдээс харахад ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд гээчийг албан тушаалаас нь огцруулснаас бус бусад нам шиг бүлэг фракц хоорондын тэмцэл үүсээгүй бололтой.
Энэ намын даргаар дуулиантайхан сонгогдож, сонгогдсон даруйдаа ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр дээрх үл ойлголцол нь намын дотоод асуудал, үүнийг тун удахгүй 3 дугаар сарын 03-ны төв хорооны хурлаараа шийдвэрлэх ёстой аж. ХҮН-ын төв хороо нь АН-аар бол ҮЗХ, МАН-аар бол бага хурал нь юм байна. Харин албан тушаалын төлөө тэмцэл өрнүүлж буй Т.Доржханд гэгч нь 3 дугаар сарын 03-наас өмнө хууль бус бүрэлдэхүүнтэй хурал зарлах, С.Ганбаатарыг огцруулсан гэх мэссэж тараах зэрэг олон аргыг хэрэглэхээр төлөвлөжээ.
Болж буй үйл явдлыг зарим хүмүүс ах намуудын тоглоом гэж харж буй бол “ах орнууд”-ын тоглоом гэж харж буй хэсэг ч бий бололтой. Учир нь С.Ганбаатарын хувьд Оюу толгой, Таван толгойг ард түмэнд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж тэмцдэг бол С.Ганбаатарын тушаалаар огцорсон Т.Доржханд нь Олон улсын валютийн санд ажилладаг байсан, неолибералист чиг баримжаатай, өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудын эдийн зсагийн алуурчид гэж нэрлэгддэг хэсгийн төлөөлөгч хүн аж. Түүний өгсөн ярилцлага, намтар зэрэгт энэхүү байгууллагад ажиллаж байсан үеийнх нь зураг баримт интернэтэд элбэг тааралдана.
Парламентад суудалтай намын дотоод асуудал гэдэг бол монгол төрийн асуудлын нэгээхэн хэсэг. Тэгэхлээр гадныхан гар хөлөө дүрэхийг үгүйсгэхийн аргагүй юм.
Жон Перкинсийн “Эдийн засгийн хөлсний алуурчны наминчлал” хэмээх Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан ном АНУ ба Европт бестселлер болж 70 долоо хоногийн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна.
Энэ номонд  ”Их хэмжээний өрөнд орсон аль ч орон нь үндэстэн дамнасан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгөх байдалд ордог байна. Эдийн засгийн алуурчныг тусгай албад шалгаруулан бэлтгэдэг бөгөөд тэднийг томоохон зөвлөх компани, аль эсвэл Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны удирдлагад ойр ажиллуулдаг” хэмээн бичжээ.
Эндээс харвал ХҮН-ын дотоод асуудал гэж байгаа ч үнэндээ хамаагүй том асуудал байж мэдэх юм гэсэн таамаг гарч ирнэ.
Ерөнхий нарийн бичгийн дарга бол гал тогтооны ажил хийдэг субьект. Урьд нь өөр намуудад энэ албан тушаалын төлөө тэмцэл өрнөөд, хаанаас юм бүү мэд их хэмжээний санхүүжилтээр үүнийг нь дэвэргээд, намын даргаруугаа зохион байгуулалттай, өргөн фронтоор дайрч байсан түүх үгүй. Харин валютийн сангийн хуучин кадр Т.Доржхандын хувьд байдал өөр бололтой.
Тэгэхлээр их л холоос, зорилготойгоор шидсэн энэхүү чулуу үр дүнд хүрэх үү, С.Ганбаатарын олон жилийн тэмцэл энэ хүрээд зогсох уу гэдгийг харах л үлдлээ. Энэ асуултын хариу 3 дугаар сарын 03-ны өдөр тодорхой болно.
С.Сарнай

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих