Шар айргийг тохируулж уувал дараах ач холбогдолтой

1201603011456825945Тааруулж хэрэглэвэл хор эм болж, хэтрүүлэн хэрэглэвэл сайн эм хор болох нь бий.

1. Хавдрын эрсдлийг бууруулна

Прагийн их сургуулийн 2001 онд хийсэн судалгаагаар шар айрагны найрлагад байдаг зөрөг цэцэг эстроген хэмээх бодистой төстэй бүтэцтэй ба түүнийг хуулбарлах чадвартайг баталжээ. Ингэснээр хөхний болон түрүү булчирхайн хавдартай холбоотой гормоны эрсдэлийг бууруулдгийг тогтоосон байна. Мөн сарын тэмдгийн өвдөлтийг багасгадаг болох нь батлагдсан.

2. Ясны бат бөх байдлыг сайжруулна

Тафтс их сургуулийн хийсэн судалгаагаар шар айрганд агуулагддаг силиконы өндөр хэмжээ нь эрэгтэй хүмүүс болон залуу эмэгтэйчүүдийн ясны эд эсэнд кальци, бусад эрдэс бодис дамжуулах хурдыг нэмэгдүүлдэг болох нь ажиглагджээ.

3. Оюуны чадавхийг нэмэгдүүлнэ

Харвард сургуулийн хийсэн судалгаагаар шар айрагны тохирсон хэрэглээ настай эмэгтэйчүүдийн оюуны чадавхийг сайжруулахад нэмэр болдгийг тэмдэглэжээ. Нэмж хэлэхэд, Америкийн анагаах ухааны холбооны 2003 оны сэтгүүл дээр гарсан нийтлэлээс авч үзвэл 65 болон түүнээс дээш настай хүмүүс долоо хоногт 1-6 шар айраг уувал ой ухаан доройтох өвчний эрсдэл буурдаг байна.

4. Зүрхэнд тустай

Рокфеллерийн их сургуулийн судлаачид архины төрлийн зүйл өндөр нягтаршилтай липопротейн хэмээх илүү хлостеролыг бөөр рүү ялгаруулахаар шилжүүлж, цусны эргэлтийг сайжруулан, бүлэгнэлтийг сааруулдаг ашигтай хлостеролын хэмжээг ихэсгэдэг болохыг тогтоожээ. 2006 онд Beth Israel Deaconess анагаах ухааны төв, Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар согтууруулах ундааг зохистой хэрэглэсэн эрчүүд 40-60 хувиар зүрхний шигдээсээр өвдөх магадлал буурдаг тухай дүгнэлт гарсан.

5. Эсийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана

Нидерландын судлаачид шар айраг уусан хүний биед цусны улаан эсийн эргэлтийг сайжруулдаг В6 витамин, тархины хэвийн үйл ажиллагааг хангадаг невро трансмиттер хэмээх нийлэг бодис өндөр түвшинд байгааг тогтоожээ.

6. Чулуужилтыг зогсооно 

Финландын судлаачдын тогтоосноор шар айраг нь бөөр болон цөсний чулуу үүсгэх тохиолдлыг цөөрүүлдэг байна. Энэ нь шар айрагний агуулганд байдаг өндөр тунгийн магнигаас үүдэлтэй гэнэ. Өдөр бүр уусан нэг шар айраг бөөрний чулуу үүсэх магадлалыг 40 хувиар бууруулна.


URL:

Нэр: зочин Огноо: 2 March 2016

Архи үйлдвэрлэгч нар ингэж худлаа бичихээ болиоч. Монгол согтуучуудаар дүүрэх нь байна шүү дээ. Та нар ч яахав баяжаад л байдаг. Цаана чинь архичинаас болж хичнээн айл, хичнээн эхнэр ээж эмэгтэй, нялх үрс зовж байгааг мэдэхгүй байна уу, Архи үйлдвэрлэлийг зогсоож архины үнийг нэмээд жирийн нэг айл авч чадахааргүй болмоор байна. даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.