Алдарт эхийн мөнгийг энэ долоон хоногт олгоно

Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог. Өөрөөр хэлбэл зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг билээ.

Тэгвэл алдарт эхчүүдийн мөнгийг энэ долоо хоногт багтааж олгох юм байна. Дашрамд сонирхуулахад улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Одонтой эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих