Х.Бээжинд танхайн хэргээр эрүү үүсгэжээ

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн жолоодож явсан авто машинтай мөргөлдөн авто осол гаргажээ. Үүгээр ч зогсохгүй Х.Бээжин иргэн Б-г зодож биед нь гэмтэл учруулсан байна.

Энэ хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Олон нийтийн хэрэгсэлээр өөрсдийгөө эх орон, газар шороо, ард түмэнийхээ төлөө явж байна гэж суртачилах болсон “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн нь өөрөө бусдыг зодож, танхайрч явж байгаа асуудал нь олны анхаарлыг татаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих